Сирийн асуудал эрхэлсэн АОЛ ийн тусгай хороо Катарын нийслэл Доход өнөөдөр арабын ажиглагчдыг тус улсад ажлуулах Дамаскийн нөхцөлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Сирийн засгийн газар АОЛ-ийн сирийн хямралаас гаргах “замын картыг” хянах хэсэг ажиглагчдыг хүлээж авахыг  зөвшөөрсөн боловч, АОЛ-ээс тогтоосон  хориг арга хэмжээг цуцлахыг шаардсан юм. Орон нутгийн  “Ас-Сафир” сонин сирийн асуудлыг зохицуулахтай холбоотой арабын хүчин чармайлтууд  нь унасан тухай    Доход зарлах болно гэжээ. Түүний үзэж байгаагаар, Өрнөдийнхөн  АОЛ-ид дарамт шахалт үзүүлж байгаа болон талуудын хооронд тохиролцоонд хүрэхэд нь саад хийхийг оролдож байгаа аж.