Төрийн думын шинэ бүрэлдэхүүнд “Нэгдсэн Орос”нам 238 депутатын мандат авах болно. Энэ тухай  12 –р сарын 4 нд явагдсан парламентын сонгуулийн  дүнг эцэслэн  дүгнэсэн  СТК  мэдэгдэв. СТК-д дүн гаргахад таван өдөо шаардагджээ. Доод танхимд  Оросын Коммунист намыг 92 депутат, “Шудрага Орос”-64, Оросын Либерал-Ардчилсан намыг -56 депутат төлөөлөх юм. Зөвхөн эдгээр дөрвөн нам л Төрийн думын суудал авах 7 % босгыг давж чадсан юм. Өмнөх удаагийн сонгуульд  “Нэгдсэн Орос”нам доод танхимд 315 депутатын мандаттай байсан юм. Бусад гурван нам думын 450 суудлаас урьд өмнийхөөс илүү мандат авсан юм. Думын сонгуулийн ирц 60 % байв.