Оросын сонгуулийг ажиглах   ”Дуу хоолой” холбооны бие даасан  ажиглагчдыг  АНУ санхүүжүүлдэг аж. Энэ тухай ХМХ үүдийн нийтэлсэн тус холбооны удирдагчдын  АНУ ын олон улсын хөгжлийн USAID агентлагт ирүүлсэн захидалд дурьджээ.  Захидлаас үзэхэд АНУ- ын Төрийн департаментаас шууд даалгавар ирж байсан бөгөөд тэд америкийн копейка бүрд, өөрөөр хэлбэл, цент бүрд тайлан тавьж байжээ.

“Дуу хоолой” холбооны гүйцэтгэх захирал Лилия Шабанова болон түүний орлогч Григорий Мельконьянц  нарын      хувийн мэдээллүүд болон  Life news  Интернет хэвлэлээс сэтгүүлчдийн мэдэлд 60  Mб мэдээлэлийг өгчээ. “Дуу хоолой” холбоог удирдан зохион байгуулдаг хүмүүсийн тухай маш сонирхолтой баримтууд  байх аж.  Жишээ нь: USAID агентлагаас ирүүлсэн “Дуу хоолой” холбооны ажлын талаар санал болон холбооноос зохион явуулах арга хэмжээний санхүүжилтийн  тухай тодорхой  тайлангууд байна.  “Дуу хоолойны ” үг болгон үнэлэгдэнэ. Энэ нь холбооны идэвхитэй гишүүн Андрей Суворовын захидлаас харагдаж байна. “Манай ажлын нөхцөлийг дахин зөвшилцөх гэсэн юм. Сонгуулийн зөрчлийн тухай  нэг бүрэн хэмжээний мэдээ ямар үнэтэй байх вэ?” –гэж дурьджээ.

“Дуу хоолой”  байгууллага нь  гаднаас санхүүжидэг тухайгаа нуугаагүй юм.  Асуудал үүнийг хэрхэн яаж тайлбарлах вэ гэдэгт л байгаа юм-гэж “Стратеги-2020”  сангийн тэргүүн, Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизев ийн ярьж байна: «Сонгуулийн явцыг ажиглаж байх зуур гадаад санхүүжилтийн эх үүсвэр нь сонгуулийн нийтлэг шинж, хөндлөнгийн бие даасан  байдалтай яг цав нийцэх болов уу . Энэ асуултын хариу нь  улс-төрийн шинжтэй бөгөөд бид үүнийг ийм төслүүдийг санхүүжүүлдэг америкийн байгууллагуудын учир шалтгаантай холбож үзэж байна.  Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа нь миний бодоход  маш өнгөц, шудрага бус, янз бүрийн орнуудын дотоод бодлогыг нарийн түвэгтэй болгох гэсэн зорилготой байдаг. Ардчиллын хувьд гэх юм бол, АНУ нь хүний эрхийн асуудлад  хоёрдмол стандартыг хэрэгжүүлдэг нь тодорхой юм.  Тиймээс АНУ нь ардчиллын болон хүний эрхийн  асуудлуудад шудрага зууч болж чаддаггүй юм» гэж хэлсэн. АНУ ын эрх баригчид нь Оросын Төрийн думын   12- сарын 4ний сонгуулийг  “эрх чөлөөтэй, ил тод” явуулахаар 9 сая долларыг оросын төрийн бус байгууллагуудад гаргажээ. АНУ ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер тэмдэглэхдээ: эдгээр хэрэгслүүдийг АНУ ын засгийн газрын тусгай хөтөлбөрөөс олгосон. Ийм маягаар “Дуу хоолой” холбоо нь “барууны түншүүдийн” оросын дотоод хэрэгт оролцох “орох цэг” болжээ. ”Дуу хоолой” холбоо нь Оросын парламентын сонгуулийн  “Зөрчлийн карта” интернет-төслийг гаргасныг сануулая. Оросын өнцөг булангаас сайн дурынхан сонгуулийн зөрчлүүдийн тухай мэдээ хүргэх ёстой байв.  Зарим шинжээчид тэдний үйл ажиллагааг   нээлттэй “Нэгдсэн Орос улс нам” руу  дайралт хийж байна гэж нэрлэж байв. Гэхдээ сэтгэл дундуур тэдгээрийн дунд Оросын Либерал-Ардчилсан нам,  “Шудрага Орос улс “ намын  төлөөлөгчид ч байсан юм. 11-р сарын 30- нд Ерөнхий прокурорын газарт “Дуу хоолой” холбооны үйл ажиллагааг шалгаж өгөх хэсэг хүмүүсийн мэдэгдэл ирсэн юм. Яагаад гэвэл  депутатууд  оросын сонгуулийн явцад нөлөөлөх гэсэн энэ байгууллагатай холбоотой  баримтуудыг    олж  авсан байжээ.