Арслан зааныг сэргээх дээр үеийн мөрөөдөлдөө хүрэх нэгэн  алхмыг эрдэмтэд хийгээд байна. Орос улсын  Якутын /Саха/ музейн  палеонтологчид болон японы генетикчид  Японы  Кинкийн  их сургуулийн профессор Акира Иританий удирдлаган дор  арслан зааныг хувилах ажлыг  хийж байна.  Энэ жил японы эрдэмтэд арслан зааны сэгээс маш  сайн хадгалагдсан  түүний нугасыг илрүлсэн юм. Энэ нь генетикийн бодит материал болох бөгөөд энэхүү эсийг өөр амьтанд суулгаж болох юм. Оросын Саха улс –палеонтологичдын хувьд эсийг хувилах  өлгий нутаг юм. Чухам Сага улсын нутаг дээр  хэдэн арван мянган жилийн өмнө амьдарч байсан   хосгүй амьтдын 90 % ул мөр өнөөг хүртэл хадгалагдсан байдаг юм. Арслан заан, хирс, америк сарлаг  болон хонин-бух зэрэг нь Евразийн зүүн-хойд хэсэгт буюу энд амьдарч  байжээ. Харин одоо Сахад –“мөнх цэвдэгийн оронд” тэдний яс төдийгүй, бүр амьтан бүхлээрээ хадгалагджээ.

         Эрдэмтэд сахагийн арслан зааны музейтэй 1997 оноос эхлэн хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд тэд тус амьтныг  хувилах генетикийн материалыг эрэлхийлсээр ирсэн юм.  Эхлээд тэд арслан зааны хөлдүү өндгөн эс болон эр эснээс авахыг оролдсон боловч   энэ нь бүтэлгүй болсон аж. Дараа нь уг амьтны зөөлөн эдээс  ДНК гаргаж авах гэж үзсэн. Чухамдаа мэдэх Долли хонийг ийм маягаар гаргаж авсан юм ш дээ. Гэтэл харин арслан зааны ДНК гэмтэлтэй байжээ. Энэ тухай Сахагийн арслан зааны музейн дарга, биологич Сергей Григорьев ийн ярьж байна: «Энэ жил бид залуу арсланзааны гуяны ясыг олсон юм. Түүнээс нугасыг гаргаж авсан. Чухамдаа үүнийг л японы эрдэмтэд хүлээж байсан юм. Харин тэрний ДНК гэмтэлтэй, гэмтэлгүй байхыг одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ бидний мөрөөдөл биелэгдэх байх гэх магадлал өндөр  байна» гэж хэллээ. Шинжлэх ухаан хөгжиж байгаа болохоор 15 жилийн өмнө зөгнөлт юм шиг санагдаж байсан зүйл өнөөдөр бодит болж байна. Жишэээ нь: японы судлаачид  16 жил хөлдөөсөн  хулганыг амжилттай хувилжээ. Гэтэл мөнх цэвдэгт бүхэл бүтэн 10 мянган жил хөлдүү байдалд   байсан арслан заан бол өөр хэрэг шүү дээ. Хулганаас ялгаах нь арслан заан нь  энэ хугацаанд лабоарторийн нөхцөлд байгаагүй.  Тиймээс бидэнд хэрэгтэй биологийн материал нь хадгалагдаагүй ч байж мэдэх юм. Гэхдээ хэрвээ энэ бүгд нь юунд ч хүрэхгүй байлаа ч гэсэн, орчин үеийн шинжлэх ухаанд их зүйлийг үлдээх юм.Жишээ нь:энэ нь жижигхэн арслан зааны эх нь  өөр  нэг эх амьтан байж болох юм гэдгийг ойлгуулахад дөхөмтэй юм. Сэргээх ажиллагааны ийм төрлийг эрдэмтэд судлаж байгаа юм.Материалыг гаргаж авсан эсийн цөмийг тэд донор зааны өндгөн эсэнд суулгах юм. Туршилт юугаар дуусахыг одоогоор таахад бэрх. Ер нь бол арслан заан, заан бол нэг төрлийн гарал үүсэлтэй.  Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэгт Тайландын эрдэмтэд нэгджээ.

Сэргээсэн  бяцхан арслан зааны төрөх хол байгаа ч гэсэн, тэр холоос ирсэн амьтнаар яах юм бэ? гэсэн асуулт эрхгүй төрнө.   Мэдээж хэрэг тэрний   төрсний дараа арлсан заан лабораторын нөхцөлд амьдарч таарна. Харин түүнийг эрх чөлөөнд нь тавихад, түүнд таарсан орчин нөгөө  Сахад байх уу?Энэ тухай  Семен Григорьев ингэж ярьлаа: «Саха –бол арслан заан амьдрах боломжтой, уудам дэлхийн цорын ганц таарах газар. Тэдэнд цаг уурын нөхцөл ч таарна.  Орчин үеийн Сахагийн  цаг уур арслан заанууд амьдарч байсан плейстоцены үетэй ойролцоо болсон.  Манайд тэдгээр амьтдын түүхэн  талууд байдаг бөгөөд “арлсан зааны тал гэж нэрлэдэг. Тийм учраас хэрвээ энэ ажил амжилттай болох юм бол  арслан зааны бэлчээрлэх  нутаг болно» гэж хэлсэн.Түндрийн зарим хэсгүүдийг  түүний намаг болон ховорхон  ургамалтай газруудыг сайхан нуга болгож өөрчлөх тухай нэг бус жил ярьж байна. Ингэхдээ зөвхөн яриад зогсохгуй, хийж байгаа юм. Эрдэмтэн Сергей Григорьев арав гаруй жил сахагийн газар дээр плйестоцены үеийн паркийг байгуулахаар ажиллаж байна. Энд шил даран  зэрлэг морьд, цаа буга, хандгай, зэрлэг үхэр болон хонин-бух бий болсон юм. Тэд энэ хугацаанд тус газрын экосистемийг нилээд өөрчилжээ. Ховорхон ургамалтай Тундр нутаг аажмаар өвс урагмалтай тал нутаг болж байна. Харин дараагийн ээлжинд мөнх цэвдэгийн - хирс, америк сарлаг  болон буга  байх болно. Магадгүй, тэдний дунд сэргэсэн арслан заан ч  байхыг хэн мэдлээ.