АНУ Афганистанаас цэргээ гаргахдаа Төв Азийг өөрийн зэвсгээр булж өгнө гэж  Стратегийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Коновалов үзэж байна. Пентагон нь Тажикистан, Узбекистанд тэдгээрийн нутаг дэвсгэр дээр сургалтын төв байгуулах санал тавьжээ. Үүнийгээ тэд НАТО-гийн Афганистаны цэргийн буцалтгүй тусламж болох- зэвсэг, техник ашиглахад бүс нутгийн цэргийн албанхаагчдыг нь сургах гэж гэмгүй сайхнаар тайлбарлах аж.  Гэтэл  сургалтын төвүүд нь маш хялбар цэргийн баазууд болон хувирч мэдэх юм.   Сэтгэл харамгүй цэргийн тусламжийн хариуд АНУ нь зарим орнуудын эрх баригчдын  зөвшөөрлийг авахыг мэдээж хүсч байгаа гэж Александр Коновалов ярьж байна: «Мэдээж хэрэг АНУ ын зэвсэглэлийн хэсгийг зэргэлдээ орнуудад шилжүүлэх юм уу, аль эсвэл Афганистаны хээргцээнд үлдээхээр тохиролцож  болох юм. Гэхдээ афганы цэргүүд энэ зэвсгийг гартаа барихгуй, тэр зэвсэг исалмын алан хядагчдын гарт очно. Зэвсэг алан хядагчид болон салан тусгаарлагчдын бүлэглэлүүдийн олз болж бодит заналхийлэл бий болно. Энэ нь олон орнуудын хувьд толгойн шинэ өвчин болно» гэж хэлсэн.

АНУ, НАТО нь 2014 онд Афганистанаас цэргээ гаргасны дараа тус улсад өөрийн арван таван цэргийн баазад цэргээ үлдээж мэдэх юм гэдэгтэй оросын геополитикийн асуудлын хүрээлэнгийн ерөнхийлөгч Леонид Ивашов санал нэг байна. Энэ бол Афганистаны хөршүүдэд, ялангуяа Хятад улсад  бодит заналхийлэл болох юм. Цэргийн ажиллагааны баазууд нь байлдааны байна гэж шинжээч таамаглаж байна. АНУ болон НАТО нь одоогийн афганы зэвсэг, техникийн тал хэсгийг тийш нь шилжүүлнэ. Түүнчлэн, тэд дэд бүтцийг болон   шаардлагатай үед   богино хугацаанд цэргийн бүлэглэлүүдийг байгуулах юм.  Леонид Ивашовын үзэж байгаагаар, эдгээр нь Хятад улсыг түгшэээхгүй байх аргагуй юм. Яагаад гэвэл, цэргийн баазын тоонд нэгдүгээр зэргийн нилээд хэдэн онгоцны буудлууд орох юм. Тэдгээр нь хятадын цөмийн буудлагын талбайд болон бүс нутгийн бусад орнуудын батлан хамгаалах  дэд бүтцүүдэд заналхийлдэх гавшгай онгоцыг ямарч үед хүлээн авахад бэлэн байх юм.   АНУ ын “ Азид иргэж ирэхдээ”шинэчлэгдсэн стратегийн арга хэмжээний хариуд  адил тэнцүү  урьдчилсан   арга хэмжээ авахыг шинжээч санал болгож байна: «Афганистаны цэргийн баазуудад цэргийн техник, цэргийн албан хаагчдыг хувийн хамгаалагч агентлагууд мэтээр хадгалах нь Хятад, Энэтхэг, Пакистан болон Ираныг түгшээх бас нэг зүйл болоод  байна. Түүнчлэн Оросын нилээд хэдэн түншүүд болон Аюулгүй байдлын хамтын гэрээний байгууллагын /АБХГБ/ орнуудыг түгшээж банйа.  Энэ асуудлыг ШХАБ ын орнудын хүрээнд шийдэх нь зүйд нийцнэ.  2014 онд АНУ, НАТО-гийн цэргийг  Афганистанаас гаргахад учирч болох хохирол болон аюул, эрсдлийг доод хэмжээнд хүргэх  төлөвлөгөө чухал юм.  Мэдээж хэрэг, Орос улсад  ШХАБ болон  АБХГБ ын хүрээнд хоёр талын түншийн байр суурийг боловсруулах шаардалага тавигдаж байгаа юм» гэж хэлсэн. Орос, Хятадын хилийн дэргэд  гадаадын цэргийн шинэ бааз байгуулагдаж болзошгүй явдал  нь бүс нутгийн геополитикийн байдлыг нилээд өөрчилнө. Энэ нь  стратегийн түншүүдийг учирч байгаа нийтлэг  заналхийлэлтэй  хамтын  хүчээр тэмцэхэд  хүргэх нь дамжиггүй юм.