ЕХ-ны дээд хэмжээний уулзалт евробүсийн  17 орон болон ЕХ-ны 6 орох  төсвийн  гэрээ байгуулах тухай тохиролцоо. Энэ тухай Брюссельд   баасан гаригийн шөнө дунд болсон яриа хэлэлцээрийн дараа  ЕХ-ны зөвлөлийн тэргүүн Херман ван Ромпей мэдэгдлээ.  ЕХ ны шинэ байгууллага нь улс орнуудын засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдах юм.  ЕХ нь өөрчлөлтөнд орохгуй юм. Ван Ромпейн мэдэгдснэээр,  богино хугаацаанд  еврог аврах төлөвлөгөөг сайшаасан бөгөөд харин  ЕХ- ны орнууд урт хугацаагаар евробүсийн төсвийн гэрээ байгуулахыг дэмжижээ. Яаралтай авах арга хэмжээнүүдийн дотор ЕХ-нд 200 тэрбум еврогийн нэмэлт нөөц олгох хэлэлцээрт хүрэв. Дээд хэмжээний уулзалт 2012 оны 7 –р сард  Европын тогтворжуулах  механизмыг гаргахаар шийдвэрлэв. Төсвийн гэрээ нь  -үндсэн хуулийн шинжтэй буюу эрх зүйн ижил хүрээний”төсвийн шинэ журам дүрэмтэй байх юм гэж Европын зөвлөлийн тэргүүн мэдэгдлээ. Төсвийн хэт хомсдолтой холбоотой арга хэмжээнүүд нь “илүү автомат” болно . Төсвийн төслүүдийг Европын комисст өргөн барьж байх юм гэж ван Ромпей тэмдэглэв.