Сири улсын хямралыг шийдвэрлэхэд  Ирак улс зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ тухай Арабын орнуудын лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби Иракийн ерөнхий сайд  Нури аль-Маликитай яриа,хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдлээ. Багдад Дамаскийн байр суурийг өөрчлөхийг  оролдож, арабын орнуудын лигийн санал болгосон хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодит алхмуудыг хийхийг ятгах болно.  Ирак болон Сири нь  эдийн засгийн нягт холбоотой улс юм. Өнгөрсөн жил хоёр орны хоорондын бараа эргэлт 5 тэрбум долларт хүрсэн юм. Сирийн сөрөг хүчнийхэн Багдадыг зохицуулагчийн үүрэг гүйцэтгэхэд сөрөг хандсан юм. Түүний төлөөлөгчийн хэлснээр, Ирак нь Башар Асадын дэглэмийг дэмжиж байгаа учраас сөрөг хүчнийхэн түүнтэй яриа хэлэлцээ хийх бодолгүй аж.