Тувагийн бөхчүүд Наадмын  үндэсний бөхийн барилдаанд  оролцох урилга авчээ. Өнгөрсөн жил монгол үндэсний бөхийн барилдааныг  ЮНЕСКО  хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэж  авсан юм. Монголын үндэсний бөхийн холбооны урилгыг Тувагийн нийслэл Кызылд болсон тэмцээний үеэр монголын төлөөлөгчид  дамжуулжээ. Тувагийн бөхчүүд эхлээд баруун таван аймгуудын бөхийн шалгаруулах тэмцээнд оролцох юм.  Тэдний шилдгүүд нь Монгол улсын эрийн гурван  Наадмын-үндэсний бөхийн барилдаанд оролцоно. Монголын үндэсний бөхийн төлөөлөгчдийн Тува улсад хийсэн айлчлалын  гол зорилго – хоёр улсын бөхийн  холбооны  хамтын ажиллагааг бэхжүүлэх болон Тувад 1924 -1945 онуудад зохиогдож байсан хүрээш бөхийн барилдааны тухай архивын материал цуглуулж Тувад болон  Монгол улсад  хамгийн нэрд гарсан спортын төрлийн хөгжлийн тухай эмхтгэл гаргах юм. Монголын төлөөлөгчид тус улсын хүүхэд - залуучуудын спортын бэлтгэл сургуулилттай болон ирээдүйн дасгалжуулагчид болоод  Тувагийн их сургуулийн биеийн тамирын ангийн оюутнуудтай  танилцана.