Орос улсын СТК баасан гаригт Төрийн думын/доод танхимын/. дахь удаагийн сонгуулийн эцсийн дүнг зарлана. Депутатууд анх удаа таван жилийн хугацаагаар сонгогдсон юм. Үүний өмнө нарийн бичгийн дарга Николай Конкины мэдээлж байснаар комиссийн тусгай хуралдаанаар  сонгуулийн эцсийн дүнг нийтэд  москвагийн цагаар 20:00 минутад зарлах юм. Урьдчилсан тоо баримтаар урьдны 5 дахь удаагийн сонгуульд  парламентад суудалтай байсан дөрвөн нам бүгд орсон юм.  Энэ бол “Нэгдсэн Орос”нам, “Оросын Коммунист нам”, “Шудрага Орос” болон “Оросын Либерал-Ардчилсан нам”. СТК-ийн тэргүүн Владимир Чуров үүний өмнө мэдэгдэлдээ, сонгуулийн санал хураалтын 99,99 % протоколыг үндэслэн “Нэгдсэн Орос”нам 49,3 %, “Оросын Коммунист нам” -19,1 %, “Шудрага Орос”-13,25 % болон “Оросын Либерал-Ардчилсан нам” – 12% саналыг  тус  тус авсан  тухай мэдэгдэж байсан юм. Эдгээр баримтуудыг үндэслэн Орос улсын СТК Төрийн думын шинэ мандатыг дараах байдлаар хувиарилах юм: “НО нам”-238 мандат, “ОК нам”-92 мандат, “ШО нам” -64 болон либерал ардчилсан нам -56 мандат авна.