Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэлдээ: Төрийн думын сонгуулийн явцад гарсан зөрчлийг нарийн шалган, эрх зүйн шийдвэр гаргах ёстой гэв. “Одоо хамгийн гол нь тайвширч, парламентын ажлыг эхлэх явдал юм” гэж  ерөнхийлөгч Дмитрий Медведев Прагад Чехийн ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтынхаа  дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.  Медведевын хэлснээр, Төрийн думын сонгуулийн дүнг зөвшөөрөхгүйчүүд нь хуулийн хүрээнд ажиллагаагаа явуулах ёстой юм. Түүний ярьснаар, жагсаал цуглаан нь ардчиллын илрэл, гэхдээ тэдгээрийг явуулахдаа  хуулийн дагуу зөвшөөрөгдсөн газруудад явуулах ёстой.  “Хүмүүст байр сууриа илэрхийлэх боломж олгох хэрэгтэй, энэ бол хэвийн зүйл “гэж Д.Медведев хэлжээ.  Гэхдээ энэ байдал нь эргэн тойрны хүмүүсийг хүнд байдалд оруулж болохгүй юм.  Сөрөг хүчний намууд болон хөдөлгөөнүүдийн идэвхтэнүүд думын сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаа  бөгөөд Москвагийн Улаан талбайд  бямба гаригт 300 хүний  жагсаал хийхээр төлөвлөж байна.  Өнөөдөр Москва хотын захиргаанаас зохион байгуулагчдад  жагсаал цуглаан зохион байгуулахдаа тоогоо барихыг сануулжээ. Тэдэнд олон хүнийн аюулгүй байдлыг хангах боломжтой өөр газрыг санал болгож байна.