ЕХ маш хүнд байдалд ороод байна. Европын нэгдсэн валют болон  ЕХ-нд уналтын аюул тулгараад байгаа юм. Ийм үзэл санааг Францын европын хэргийн сайд Жан Леонетти Брюссель дэхь дээд хэмжээний уулзалтын өмнө уламжилжээ.  Түүний үзэж байгаагаар евро бүсийн эдийн засгийн хямралаас гарах замыг ЕХ-ны нэгдсэн валюттай гишүүн орнуудаар зогсохгуй ЕХ-ны  бүх орнууд хамтдаа эрэлхийлэх ёстой аж. Лхагва гаригт “Стандарт энд пуурс” агентлаг Европын томоохон банкуудын рейтингийг дахин хэлэлцэх бодолтой байгаа тухай зарласан юм. Үүний өмнө евро бүсийн 15 орны бие даасан рейтингийг бууруулах боломжтой тухайгаа анхааруулсан бөгөөд тэдгээр орнуудын дотор Франц, Герман улс орж байгаа юм.