Орос-НАТО-гийн стратегийн түншлэл - энэ бол дэлхийн нөхцөл байдлаас үүссэн учир байдал юм.  Энэ тухай өнөөдөр Брюссельд эхэлсэн Орос-НАТО-гийн зөвлөлийн хуралдааны нээлтэн  дээр Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен хэлжээ. “Аюулгүй байдлын салбарт  бидэнд  олон ижил төстэй зүйлүүд бий. Терроризм, далайн дээрэм, Афганистаны  заналхийлэлийн асуудлууд байна. ПДХС-ийн салбарт бас  яриа хэлэлцээ  явуулах хэрэгтэй байна” гэж Расмуссен цохон тэмдэглэв. Тэрээр дэлхийн 30 гаруй орнууд пуужингийн технологитой  юм уу, аль  эсвэл хөгжүүлж байна. “ Эдгээр орнуудын заримууд нь өнөөдөр  биднийг хүртэл нисч  чадахаар  байна. Ийм учраас НАТО ПДХС-ийг байгуулахаар шийдсэн юм” гэж Расмуссен тэмдэглэв. Оросын хил орчимд байгуулагдаж байга Европын ПДХС-ийг оросын эсрэг чиглэгдээгүй гэсэн хууль ёсны баталгаа өгөхийг АНУ болон эвслээс  Москва шаардаж байгаа юм.