Орос улсын шинэ түүхэнд шинэ парламентын сонгууль нилээд чухал үйл явдал боллоо. Одоогоос улс- төрийн амьдрал нилээд сонирхолтой болно гэж “Общественное мнение”/”Нийгмийн бодол санаа”/ сангийн ерөнхийлөгч Александр Ослон “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагдаа  тэмдэглэлээ. Нийгэм судлаач маань сонгуулийн өмнөх кампанит ажил юугаараа санаанд үлдэсэн тухайгаа болон яагаад сонгогчдын дийлэнхи олон “Нэгдсэн Орос улс” намын төлөө санал өгсөн бөгөөд ирэх ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путины гол өрсөлдөгч хэн байхав гэдэг талаар ийн ярьлаа.

Энэ сонгууль парламентын сонгуулиас юугаараа онцлог байх бол?

«1999 онд нийгэмд чадалтай хувь хүн хэрэгтэй байсан.  Хүмүүс түүнийг  эмх замбараагүй байдалтай тэмцэж чадна гэдгийг хүлээж байсан. 2003 онд  гол шаардлага амьдралын түвшинг дээшлүүлэх байлаа. 2007 онд тогтвортой байдал. Харин одоо хүмүүс өөрлөлтийг хүсч байна. Үүнийг сонгуулийн дүн бүрэн харууллаа. Нам олон  жил давамгайлах үүргийг гүйцэтгэж, улс  төрийн хүчнүүдтэй саналаа хуваалцаж  ирсэн».

”Нэгдсэн Орос улс” намын хувьд бол энэ нь жинхэн  шалгуур боллоо.Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр түүнийг парламентад цөөн суудал авна гэж ярьцгааж байв. Гэсэн ч үндсэн хуулиар олгосон олонхоо алдаж маш хол зайтай гарч ирсэн. Яагаад оросын иргэд “Нэгдсэн Орос улс”намын төлөө саналаа өгсөн бол, та юу гэж бодож байна?     

“Нэгдсэн Орос улс” намын төлөө саналаа өгөх болсон олон шалтгаан бий гэж Александр Ослон ярьж байна. Энэ намыг Владимир Путин тэргүүлж байна. Сонгуульд “нэгдсэн оросууд“ Дмитрий Медведевээр тэргүүлүүлж явсан. Энэ бол нэг дэхь шалтгаан. Хоёрдугаарт, энэ нам бол чадвартай нам. Энэ бол  ард түмний  улс төрийн субъектуудыг тодорхойлдог шалгуур.  Бүх хүн ярьж чадан. Харин хийж бол тэр бүр чадахгүй. Гурав дахь шалтгаан “Нэгдсэн Орос улс” нам улс оронд бодитой олон зүйлүүдийг хийсэн. Том, жижиг хотуудад намын хийж бүтэээсэн зүйлүүд илт байдаг бөгөөд еэрэгээр үнэлэгддэг. Ингэхдээ “Нэгдсэн Орос улс” намын төлөө санал өгсөн сонгогчид 2007 оныхтой харьцуулбал бага юм.  Энэ нь миний дээр хэлсний дагуу өөрчлөлт, хөдөлгөөний хүлээж байгаа явдал юм. Энэ бол сүүлийн хоёр-гурван сард гарч байгаа мод юм. Өөрөөр амьдармаар байна. Өөр баймаар байна. Энэ нь юуны түрүүнд залуучууд, илүү эрчтэй хүмүүстэй холбоотой юм.  Энэ нь “Нэгдсэн Орос улс” нам өөр болсонтой огт холбоотой биш юм. Энэ бол дөрвөн жилийн өмнөх хэрэгцээ өнөөдөр  өөр болсонтой холбоотой юм».

Энэ сонгууль хир шудрага явагсдан гэж та үзэж байна вэ?

«Сонгууль бүрийн дараа  шударга бус явагдсан тухай    нилээд юм яригдадаг шүү дээ. Энэ бол мэдээж юм, яагаад гэвэл өрсөлдөөн болж байгаа юм чинь. Өрсөлдөөн гэдэг бол байнга эргэлзээ, сэжиг төрүүлж ирсэн. Энэ бол ердийн нэг түүх. Ялагдсан хүмүүс гомдоллож, энэ сэдвийг сөхдөг. Худал хуурмаг нь бас л нөгөө л нэг байдагтай адил.  Хэн нэгний сонирхолыг хамгаалах гэж ямар нэгэн юм “хийхийг оролддог” явдал гардаг. Ийм явдал нь  цөөн гарч буй нь үр дүн юм».

Парламентын сонгууль ерөнхийлөгчийн сонгуульд шилжилээ. 3-р сарын 4-нд төрийн  шинэ тэргүүнийг сонгох сонгууль болно. Владимир Путины гол өрсөлдөгч хэн байна гэж та бодож байна вэ?

«Өрсөлдөгчийн тухай асуудал бол улс төрчийн хувьд надад бол сонин асуулт байна. Гэхдээ чухал биш. Жинхэндээ  хамгийн гол өрсөлдөгч бол дуудлага, асуултууд  гэсэн нэрэн дор түүний хариулах ёстой асуултууд байгаа юм. Тэдгээрийн дотор хамгийн гол нь цаашид ямар чиглэлд хөдлөх вэ гэдэг чухал юм».