Орос  улсын ерөхий сайд Владимир Путин гадаад орнуудын захиалгаар оросын дотоод хэрэгт оролцох гэж оролдож байгаа хүмүүст хариуцлагыг чангатгах  талаар саналаа хэллээ. Бид өөрсдийн тусгаар тогтнолоо хамгаалах ёстой гэж тэр өнөөдөр Холбооны улсын  Бүх оросын ардын фронтын зохицуулах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийх үеэр мэдэгдэв. Путин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны “Оросын 12-р сарын 4-нд болсон сонгууль “хуурамч, шудрага бус” болсон гэсэн мэдэгдэлд сөргөөр хариу өгсөн юм. Түүний хэлснээр Клинтон  оросын сөрөг хүчний шүүмжилж байгаа сонгуулийн дүнд ач холбогдол өгч,  бодит материалуудад эс тулгуурлжээ. Путин  үзэхдээ, сөрөг хүчнийхэн  жагсаал цуглаан хийх эрхтэй, гэхдээ хуулийг мөрдөх ёстой гэв.