Орос улсын ерөнхий сайд Владимир Путины ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн сонгуулийн штаб Бүх оросын ардын фронтын /БАФ/ үндэс дээр тулгуурлагдан байгуулагдана. Өнөөдөр болсон тус байгууллагын хуралдаан дээр Оросын  ерөнхий сайд хэлсэн үгэндээ энэ байгууллага нь улс төрийн янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэдэг, гэхдээ нэг суурь хөгжлийн үнэт зүйлстэй. Эрх баригч “Нэгдсэн Орос улс” намын  бүлэг нь   Төрийн думын сонгуулийн дүнгийн 50 % санал авсан бөгөөд  тэдгээрийн 25 % нь БАФ ын нам бус төлөөлөгчдөөр шинэчлэгдэнэ гэж Владимир Путин мэдэгдэллээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Фронтын гишүүдийг  нэгдсэн намынханд өөрийн саналаа өгөхгүй байхыг уриалав. Үүнийг  ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлахдаа, энэхүү мэдэгдэлийг “Нэгдсэн Орос улс” намаас зай авч байгаа гэж  үзэхийн хэрэггүй юм гэжээ. Одоо зарим бүс нутгуудад Төрийн думын сонгуульд суудал авч чадаагүй БАФ-ын төлөөлөгчдийг  “Нэгдсэн Орос улс”намын эрх ашигт нийцүүлэн  өөрийн мандатыг хураалгахыг шаардан дарамт үзүүлж эхэлжээ.