АНУ-ын тагнуулын алба конгрессын гишүүдийг БНАСАУ-ын шинэ пуужингуудаар сүрдүүлжээ. Хэсэг хууль тогтоогчид тэдгээр техникийн тодорхойлолт болон байрлах газар нутгийг ч мэдэхгүй байсан ч умард солонгосын пуужингийн аюулд  итгэсэн байна.

Умард Солонгос нүүдлийн тавцангаас хөөргөх тив хоорондын баллистик пуужинг бүтээж байна гэж америкийн тагнуулын алба ятгав.Пуужин АНУ-ын нутаг дэвсгэр дэх байг сөнөөх зорилготой гэжээ. Түүнээс гадна түүнийг радараас амархан нууцалж болно. Конгрессын гишүүд энэ мэдээлэдд сэтгэл түгшиж, алсын тусгалтай амдан сөнөөгч пуужингуудаа Солонгосын хойг руу онилон чиглүүлэх заавар өгчээ. Урьд нь тэдгээрийг Иран руу  чиглүүлэх төлөвлөгөөтэй байсан.

Умард Солонгосын пуужингийн аюул гэгчийн тухай хуулбар таамаглалыг л үндэслэсэн. Тухайлбал шинэ пуужинг  дунд тусгалтай пуужингийн шинэ загвар хэмээн үзсэн юм. Пуужинг чухам хаана байрлуулахыг шинжээчид сайн мэдэхгүй байна. Японы тэнгисийн эрэг хавийн Мусудан хошуунд эсвэл БНАСАУ-ын баруун эрэг хавьд байрлуулах бололтой гэж таамаглажээ. Конгрессын гишүүд ийм чухал зүйлийг сонирхсонгүй.

Саяхан Хятад улс DF-31, DF-31A  тив хоорондын шинэ пуужингуудаа нутагт дэвсгэртээ байрлуулсан явдал тэдний сонирхолыг татав. Урьд өмнө Хятад улсаас БНАСАУ-д пуужингийн технологиэр тусласан гэж америкийн тагнуулын алба үзэж байна. Пхеньян шинэ пуужинтай болсон явдал нь  Хятадаас үүдэлтэй гэж цэргийнхэн хууль тогтоогчдод мэдэгдсэн байна. Бүс нутагт ПДХ системийг улам хүчтэй болгох нь умард солонгосын аюул гэгчийг няцаах  ба өөр хэд хэдэн зорилготой юм. Умард Солонгосын тал үүнийг тайлбарлахаас одоогоор түдгэлзэж байна.

Тагнуулчид хуучин мэдээллийг америкийн хууль тогтоогчдод олгосон гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн  удирдагч Александр Жебин мэдэгдээд «Энэ нь хуучин мэдээ юм. АНУ-ын БХ-ын сайд асан Роберт Гейтс 1-р сард Хятадад айлчласан үеэрээ энэ тухай өгүүлсэн. Мөн эл сэдвийг тэрээр энэ зунд дахин хөндөв. Америкийн талаас үүнийг стратегийн чухал ач холбогдолтой бүс нутагт  ПДХ системээ хөгжүүлэх замаар шинэ алхам хийх шалтаг болгосон» гэв.

Умард Солонгосын пуужингийн аюул гэгчийн тухай мэдээллийг  АНУ-ын Умард Солонгосын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлегч Глин Дэвис Сеул, Токио, Бээжинд аялахын өмнөхөн тархаав. Түншүүддээ гар хоосон очихгүйн тулд тэгсэн байх. Умард Солонгосын шинэ пуужингуудын тухай сэдвийг пуужингийн технолог илуү идэвхтэй шинэтгэхэд Өмнөд Солонгос, Япон хоёрыг турхирч өөгшүүлэхэд хүргэх юм.

 Энэ зун Сөүл F-15К сөнөөгч онгоцууддаа далавчит пуужин худалдан авах тендер зарлажээ. ПДХ системийг хамтран боловсруулах тухай  хэлэлцээр Пентагонтэй байгуулсны дараа тэгсэн байна. Тэгэхдээ Өмнөд Солонгосын БХЯ «газар-газар» ангилалын шуурхай тактикын 220 пуужинтай юм. Эдгээр пуужин онилон чиглүүлэх цоо шинэ системтэй хийгээд БНАСАУ-ын нийслэл ба үүр байг хяналтдаа авах чадвартай.

Iron Hawk 11 дунд тусгалтай амдан сөнөөгч пуужинг боловсруулж дууссан гэж Сеул Глин Дэвисийн айлчлалын өмнө  зарлан мэдээллээ. ПДХ системийн үндэс суурь болох пуужинг танилцуулах ёслол долоо хоногийн дараа болно. Шинэ бүтээл 10-15 км өндөрт нисч яваа умард солонгосын баллистик пуужин алдан сөнөөх зорилготой гэж  мэдээлэв. Гэвч ийм пуужин Пхеньянд одоогоор алга. Ойрын үед бий болохгүй байх.