Орос улсын Сонгуулийн төв комисс /СТК/ 12-р сарын 9-ний баасан гаригт   Оросын Төрийн думын  сонгуулийн дүнг эцэслэн  зарлана. Энэ тухай СТК-ийн нарийн бичгийн дарга Николай Конкин өнөөдөр мэдэгдэв. Хуралдааныг москвагийн цагаар  20:00 гэж төлөвлөж байна. Парламентын сонгуульд улс- төрийн долоон нам оролцсон юм.  Урьдчилсан дүнгээр  эрх баригч “Нэгдсэн Орос улс” нам 49.3 % санал авсан юм. Оросын Коммунист нам -19,2 %, “Шудрага Орос" нам -13,25 %, Оросын Либерал-Ардчилсан нам 12% санал тус тус авсан юм. Оросын ардчилсан “Яблоко “нам парламентад орж чадаагүй юм. Анх удаа депутатууд дөрөв биш, таван жилээр сонгогдосон  юм.