Өнөөдөр Москвад Глиникийн нэрэмжит олон улсын дуулаачдын ХХ1V уралдааны  II дахь шатны тэмцээн эхэллээ.  Уралдаанд 37 орны дуучид оролцож байна.  Бүх оролцогчид дуулаачийн томруун шинжүүдтэй аж. Шүүгчид Монголын дуучдын хоолойг магтаж,  бэлтгэл сайн хангадсан гэж онцолж байна. Монгол улсаас Г.Ариунбаатар, Ж.Бямбажав, Б.Батбаатар, Ч.Бадрал болон Э.Анхбаяр нар оролцож байна. Орос улсын дуулачид Москва, Санкт-Петербург, Дон дахь Ростов, Новосибирск, Магнитогорск болон Уфа хотоос иржээ. Хоёрдугаар шатны хөтөлбөрт оросын болон барууны орнуудын хөгжмийн зохиолчдын  дуурийн ари, Глинкийн романсыг сонгон дуулахын зэрэгцээ 19,20-р  зууны гоцлол дуу,   ардын болон орчин үеийн зохиолын тус бүр нэг дуу байх  юм.  Уралдаант шалгалт 12-р сарын 4-нд эхэлсэн юм. Оросын   дуурийн нэрт дуучин Владислав Пьявко шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж байна. 50 жилийн түүхэндээ  тус уралдаан дэлхийн дуулаачдын урлагт  алдартай дуучин Ольга Бородина, Анна Нетребко болон Дмитрий Хворостовский нарыг төрүүлсэн юм.