НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр ОХУ-ын Буриад болон Монгол улсад Байгал нуурын сав газрын  экологийн асуудлыг шийдэхэд дөрвөн сая доллар гаргажээ. Энд юуны өмнө Сэлэнгэ мөрний  оросын болон монголын нутгууд дээрх цутгалангуудын тухай яригдаж буй  юм. Хоёр орны эрдэмтэд-биологчид, химичид Байгал нуурын болон түүний орчмын эко системийн байдалд иж бүрэн судалгаа хийх юм.

Олон улсын энэхүү төсөлд хоёр улсын олон тооны эрдэм-шинжилгээний хүрээлэнгүүд, холбогдох  яамдууд болон албан байгууллагууд оролцох болно гэж уг хөтөлбөрийн зохицуулагч Наталья Олофинская ярьж байна. «Хоёр улсад явуулж байгаа судалгааны ажлууд нь хоорондоо уялдаа холбоогүй байдаг явдал ихээхэн гардаг юм. Энэ нь ажлын үр ашгийг бууруулдаг. Харин дэлхийн улс хоорондын  шинэ төсөл нь хоёр орны хүчин чармайлтыг төвлөрүүлэхэд чиглэгдэж байна. Бид уул-уурхайн үйлдвэрлэлийн тулгамдсан цэгүүдэд судалгаа шинжилгээ явуулж, усны чанарыг болон  төрлүүдийн биологийн элдэв шинж болоод Сэлэнгэ мөрний сав нутаг хэрхэн  бохирдож буйг судлах юм. Энэ нь Байгал нууртай холбоотой  усны нөөцийг хамтран удирдаж, усны системийн  нэгдсэн хяналт болон хил орчмын нутагт  онцгой нөхцөл үүсэхэд  /үер, гал түймэр/ йүл ажиллагаагаа нэгтгэхэд шаардлагатай юм» гэж Наталья Олофинская хэллээ.

Байгал нуурын сав нутгийн экологийн асуудлууд нь монгол, оросын эрдэмтдэд аль хэдийнээс танил болсон юм. Одоо тэдний зорилго бол байдлыг тооны хэмжигдэхүүнд оруулах явдал юм. Чухамдаа голын эргүүд дээр ажиллаж байгаа алтны  үйлдвэрлэл, бэлчээрийн даацыг хэтрүүлэн  нутаглаж байгаа толгой малыг тооцоолох хэрэгтэй. Энэ бүгд  нь  голын экосистемийг ноцтой  зөрчиж байна. Энэ тухай  хөтөлбөрийн техникийн захирал  Александр Шеховцев хэлэхдээ «Монгол улсын нутаг  дэвсгэр дээр  гар аргаар алт олборлож байгаа олон тооны аж ахуйн нэгж, байгууллагууд, ард иргэд байна. Тэд голын усанд алтыг угаах юм уу, аль эсвэл угаасан усаа гол руу асгаж  байна.  Ийм маягаар Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын усанд маш хортой, мөнгөн устай нэгдлүүд    цутгагдаж байна.  Тэр нь ундны усан хангамжийн санд ч орж мэдэх юм шүү. Оросын талаас шийдвэрлэх тулгамдсан  асуудлууд бас бий. Жишээ нь: усны техникийн байгаль хамгаалах байгууламжинд  байдаг цар нь үйлдвэрлэлийн хаягдлыг хадгалах зориулалттай бөгөөд тэр нь газрын гүнд байдаг. Гэтэл эдгээр  хаяглуудаас бохирдсон ус Сэлэнгэ мөрний усанд орсон байж  болох аж. Үүнтэй холбогдуулан хаалтыг бэхжүүлэх талаар бодох хэрэгтэй юм» гэлээ.

Монгол улс тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа гэдгийг зориуд тэмдэглэх нь зүйтэй юм. Алт олборлох лицензитэй 250 жижиг аж ахуйнуудын цуцалжээ. Голын эх авдаг газруудад уул-уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Олон улсын шинэ төсөл нь үндэсний хууль тогтоомжинд шинэ хууль гарахыг шуурхайлах юм уу,  хуучныг өөрчлөхийг шаардаж байна. Жишээ нь : энэ нь голын эргүүдийн ойн модыг  огтлох юм уу, үхсэн малын сэгийг овоолохтой холбоотой юм гэж Александр Шеховцев цааш ийн ярьлаа.

«Үхсэн малын сэгийг овоолох нь хувийн аж ахуйнууд, малчдын асуудал. Энд тэд дор бүрнээ малын сэгийг устгалд оруулах ёстой. Гэтэл амьдрал дээр энэ нь огт хэрэгжихгүй байгаа Оросд ч тэр, Монгол улсад ч  тэр биологийн хаягдлын тухай хуулийг боловсруулаагүй байна. Үхсэн малын сэгийг устгалд оруулах тодорхой шаардлагуудыг тавих хэрэгтэй байна. Ингэхгүй бол  хүмүүс боом өвчнөөр өвчилхөд хүрнэ шүү. Одоо байгаа био дулааны нүх болон малын сэгийг шатаах зуух хоёр оронд тэр бүр хүрэлцээгүй байна. Байгаль орчинд нөлөөгүй ариун цэврийн том хэмжээний илүү хүчин чадалтай шатаах зуух шаардлагатай  байна» гэж Александр Шеховцев хэллээ.

Энэхүү хөтөлбөрөөр  ОХУ-ын Буриадын болон Монгол улсын томоохон хотууд - Улаан-Үд, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг хотууд  Байгал нуурын сав газарт хэрхэн  нөлөөлж буйд  дүгнэлт өгөх юм.  Дээрх санхүүжилтээр тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх боломжтой юм.   Жишээ нь: эргүүдээ их хэмжээний хогийг  хамж авдаг урсгал болон үерийн усны цэвэрлэгээг шийдэх боломжтой юм. Төслийн хугацаа нь гурван жил. Хөтөлбөрийн зохицуулах төв Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод байгуулагдсан бөгөөд  харин орос-монголын  хамтарсан  лаборатор нь Сүхбаатар хотод байгуулагджээ.  Ингэхэд Сэлэнгэ мөрнөөр  бүхий л голдирлоор хортой усыг илрүүлэх зангилаа байгуулах юм.