Хятад томоохон хотуудын нэг Чунцин хотын  зочид буудлууд болон гоо сайхны салонуудын эзэн Ван Цзыци гэгч эмэгтэйг тус улсын эрх баригчид цаазалжээ. Энэ тухай өнөөдөр хятадын “Чунцин дейли” сонин мэдээлжээ. Ван Цзыци нь 2010 оны 8-р сард олон зуун бүсгүйчүүдийг биеэ үнэлэх ажилд  татан оруулсан хэрэгт буруутгагдан цаазын ял авчээ. Тэр  өөрийн эгчийн хамт  эмэгтэйчүүдийн бичиг баримтыг хураан авч, тэднийг хууль бусаар саатуулан, түүнийг эсэргүүцэж байснуудыг нь сүрдүүлж байжээ.