Ойрын 15-20 жилд Оросын үр тарианы экспорт хоёр дахин нэмэгдэнэ.  Ийм таамаг дүгнэлтийг лхагва гаригт болсон Олон улсын үр тарианы чуулган дээр Орос улсын хөдөө аж ахуйн дэд тэргүүн Александр Соловьёв  хийжээ. Үүнд ургацыг нэмэгдүүлснээр болон одоогийн байдлаар хөдөө аж ахуйд эргэлтэнд оруулаагүй байгаа газруудыг оруулснаар   хүрч болох аж. Ингэснээр “Орос улс дэлхийн хүнсний хөтөлбөрийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой юм “ гэж тэр тэмдэглэв. Түүнчлэн Соловьёв мэдэгдэхдээ: хэрэглээ нь байнга өсч байдаг Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд Орос улсын ирээдүйтэй зах зээлийн нэг  юм гэв.  “ Эдгээр зах зээлд гарахын тулд Сибирийн үр тариа үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Алс-Дорнодын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна”гэж дэд сайд цохон тэмдэглэв. Мэргэжилтнүүдийн  үзэж байгаагаар энэ улиралд Орос улсын үр тарианы экспорт 25 сая тонноос буурахгүй байх юм.