Өнөөдөр Брюссельд  болох ОХУ болон Эвслийн орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын  уулзалт дээр ПДХС-ийн мухардлаас гарах боломжууд болон Орос, НАТО-гийн харилцааны бусад асуудлуудыг хэлэлцэх юм. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевын 11-р сарын 23-нд  хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан  ПДХС хүрээнд нөлөөлж болох оросын хандлагуудыг сайд нарт өргөн барина. Уг баримт бичигт Орос улс пуужингийн хэрэгэслүүдийг байрлуулж буй нь оросын стратегийн чадавхийн эсрэг ажиллахгүй гэсэн тодорхой баталгаа өгөхийг цохон тэмдэглэжээ. Энэ тухай Орос улсын ГХЯ-ны мэдэгдлийг уулзалтын өмнө тараажээ. Түүнчлэн,  ПДХС-ийн сэвдээр гадна Оросын тал ливийн түүхийг бусад улс орнуудын хямралыг даван туулахад давтагдахыг гаргуулахгүй байх талаар асуудал тавих бодолтой байна. Европд энгийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг хянах асуудлыг хөндөх болно. Орос-НАТО-гийн хуралдаан дээр “2014 онд НАТО олон улсын цэргийн ажиллагаагаа зогсоохтой холбогдуулан Афганистаны байдлын талаар асуудлыг хөндөн ярилцах юм” .