Орос улс 2011 оны эцсээр Индонезитэй Су-30 МК 2 сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай өнөөдөр “Рособоронэкспорт” компаний дэд тэргүүн Виктор Комардин РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрээр Малайзид болж байгаа “Лима-2011” олон улсын зэсвгийн үзэсгэлэн дээр оросын төлөөлөгчдийн тэргүүлж байгаа юм. Үүний өмнө Орос улс Индонзид Су  төрлийн 10 сөнөөгч онгоц нийлүүлж байсан юм.  Одоогийн байдлаар  яриа хэлэлцээ үргэлжилж байна гэж оросын компаниас мэдэгдлээ.  Шинжээчдийн үзэж байгаагаар эн нь 500 сая долларын гэрээ байх аж.  Орос улс Индонезийн  цэрэг-техникийн салбарт  уламжлалт түнш нь болсон гэж  Комардин  цохон тэмдэглэв.