Сирийн ерөнхийлөгч Башар Асад  америкийн Эй –би-си телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа засгийн газрын цэргүүдийн хүчирхийллийг харицахгуй гэж мэдэгдэв. Ярилцлагыг лхагва гаригийн үдэш эфирээр гаргах бөгөөд түүний хэсгийг үүнээс өмнө Интернетэд тавьжээ. Асад ярилцлагадаа тэр хүмүүсийг алан хядах болон хатуу ширүүн байх тушаал өгөөгүй. Тэр “санаатайгаар хэлмэгдүүлэлтийн бодлого “ явуулаагүй гэдгийг ойгуулжээ. Асадад Сирид хүний эрх зөрчигдөж, жагсагчдыг харгисаар дарсан болон тус улсад хориг арга хэмжээ тавьсны эдийн засгийн  нөлөө болоод  Арабын орнуудын лигийн  ажиглагчид болон олон улсын ХМХ-үүдийг төлөөлөгчдийг  тус улсад тэр оруулах тухай асуултуудыг тавьжээ. Сирид засгийн газрын эсрэг жагсаал найман сар үргэлжилж байгаа юм. НҮБ-ын тоо баримтаар тус улсад энэ хугацаанд 4 мянга гаруй  хүн нас баржээ. Сирийн эрх баригчид бид энгийн жагсагчидтай бус, “гадаадаас дэмжлэг авсан зэвсэглэсэн бүлэглэлүүдтэй “ тэмцэж байгаа гэж мэдэгдэж байгаа юм.