Баян ядуугийн  хоорондын ялгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭХАХ/ орнуудад  сүүлийн 30 жилд гарч байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Өнөөдрийн байдлаар баячуудын дундаж орлого хүн амын ядуу давхаргынхнаас  9 дахин илүү байна гэж ЭХАХ-ийн илтгэлд дурьджээ.Ийм хандлага бусад олон  орнуудад ажиглагдаж байгаа юм.

”Мөнгө мөнгөө дууддаг” гэж ардын цэцэн үг байдаг. Үүнийг  дэлхий даяараа л мэдрээд байна. Шинжээчдийн үзэж байгаагаар өнгөрсөн гучин жилийн хооронд баян ядуугийн хооронд сүрхий ангал үүсчээ. ЭХАХ байгуулагын орнуудын дунд гэхэд л орлогын хоорондох хэмжээ 25 дахин өсчээ, ийм байдал Мексик, Чили улсад ажиглагдаж байна. Харин Герман, Дани, Шведэд хамгийн багаар мэдрэгдэж байна. Тэнд баячууд ядуучуудаас 6 дахин илүү хангамжтай байдаг байна гэж ОХУ-ын ШУА-ийн улс-төрийн эдийн засгийн хүрээлэнгийн  тэргүүн Борис Шмелёв тэмдэглээд «Европд  баячууд илүү татвар төлж, ядуучууд  бага төлдөг татварын шатлал байдаг. Энэ системийн туслалцаатайгаар хүн амын татвар төлөлтийн ялгааг арилгадаг» гэлээ.

Хэрвээ  улс хүн амын янз бүрийн түвшингийн амьдралыг адилтгах нийгмийн бодлогыг зорилготой явуулахгүй, зөвхөн зах зээлийн харилцаанд ач холбогдол өгвөл байдал хяналтаас гарах аюулд учирна гэж Борис Шмелёв тэмдэглэв. «Эртний грекүүд нийгэмд маш олон баян болон маш их ядуу хүмүүс байж болохгүй гэж ярьж байжээ.Яагаад гэвэл энэ байдал  нь нийгмийн тогтвортой байдалд заналхийлж, нийгмийн тэнцвэр алдагдаж, бухимдал үүсгэнэ. Ийм тохиолдолд энэ нь улсын хөгжлийг саатуулах болно. Яагаад гэвэл, дэвжих хөшүүрэгт  саад болж,   нийгэм  өөрөө эсэргүүцэл  үзүүлэх болно» гэж Борис Шмелёв хэллээ.

Өмчийн хагарлын шалтгаанууд гүнзгийрэхийн нэг нь техникийн дэвшил гэж шинжээчид үзэж байна.Үйлдвэрлэл илүү их автоматчилагдаж байна.  Үүний дүнд хүмүүс ажилгүй болж, техникийг эзэмшисэн хүмүүсийн хөдөлмөрийг гараар гүйцэтгэсэн  хөдөлмөрөөс илүү үнэлэж байна.

Хүн амын дунд бүх нийтийн эдийн засгийн  хямрал нь янз бүрээр нөлөөлж байна гэж Дэлхийчлэлийн асуудлын хүрээлэнгийн захирал Михаил Делягин тэмдэглээд «Дэлхийн томоохон корпорацууд, томоохон бизнес болон өндөр албан тушаалын хүмүүс    өөрийн асуудлуудыг ядуучуудын шийддэг.  Ядуурал улам бүр гүнзгийрч, баян чинээлэг байдал улам өсч байна. Хэрвээ Оросын засгийн газраас үзүүлсэн  эдийн засгийн туслалцааг нийт  хэмжээгээр нь авч үзэх юм бол  хамгийн баян хүмүүсийн нийт хөрөнгийн тийм хугацааны  өсөлттэй ойролцоо  очиж байна» гэлээ.  

Дашрамд хэлхэд, оросын баян иргэдийн дундаж орлого  бага орлоготой иргэдийнхээс 16 дахин  илүү байгаа юм. Энэ нь  АНУ-тай харьцуулбал 14 дахин юм. Энэ жагсаалтанд хамгийн эхний байрыг баян ядуу, 147:1 харьцаатай   ӨАБНУ орж байна.