Маш том хэмжээний зах зээл, түүхий эдийн боломж болон боловсролын өндөр түвшин эдгээр нь Оросын хөрөнгө оруулалтын таатай  орчин юм. Ази,европын бизнес эрхэлэгчдийн дунд явуулсан  санал асуудгын дүн чухам ийм байв.  Оросын эдийн засаг одоогийн байдлаар бэлэн бүтээгдэхүүн импортлоход чиглэгдэж байгаа бөгөөд ингэхдээ түүхий эдийн эскпортоос хараат байдал нь  хадгалагдаж буй юм.  

Гадаадын ажиглагчид  болон зах зээлд оролцогчдын үзэл бодлыг оросын шинжээчид хуваалцаж байна. Орос улсын бизнес урьд өмнө байгаагүй илүү нээлттэй болж байна. Хууль зүйн орчинд болон хүнд суртлыг арилгахтай холбоотой өөрчлөлт,шинэчлэлийн томоохон хөтөлбөрүүд нь тус улсад гадаадын банкууд үйл ажиллагаагаа амжилттай  хөгжүүлэхэд нөлөөтэй гэж Бүх оросын  олон улсын нөхцөл байдлын болон эрэлт хэргцээний  хүрээлэнгийн захирал Андрей Спартак тэмдэглээд

«Өмнө нь бид үндэстэн дамжисан компаниудын туслах зах зээл байсан гэж үздэг байсан юм. Харин одоо бол Орос улс хамгийн  гол том хэмжээний, ирээдүйтэй зах зээл болоод байна.   Маш том нөөц нь тун их чухал үүрэгтэй юм. Дэлхийд түүхий эдийн хомсдол төдийлөн хурцдаагүй байна, гэхдээ тун удахгүй мэдрэгдэнэ. Орос улсад тэдгээрийн нилээд хэсэг нь байдаг юм. Түүнчлэн хайгуул хийгдээгүй орд газрууд – энэ бол эдийн засгийн хөгжлийн болон Оросын таатай орчны  хүчин зүйл юм» гэлээ.

Импортыг давамгайлахын тухайд бол энэ нь Оросын  чухал асуудал хэвээр үлдэж байгаа юм. Гэхдээ эдгээр нь өөрийн түүхэн үндэстэй гэж Андрей Спартак  тэмдэглээд «90-ээд оны эхээр Оросын зах зээл дээр гарахын тулд оросын импортыг эхлэх нь их чухал байсан бөгөөд,  таатай орчин бий болж  байсан юм. Өөрөөр хэлбэл, тодорхой хүчин зүйлийн давамгай байдлаас бус. Нэг үе гаалийн тариф нэр төдийхөн байлаа.Бүс нутгийн, олон нийтийн байгууллагууд маш их хөнгөлтүүдийг эдлэж, саарал импортын хэмжээ маш их болж байсан.  Байдлыг хурдан өөрчлөх боломжгүй байв» гэлээ.

Нилээд хэдэн шинжээчид Орос улс ДХБ-д элсвэл харилцан бараа ногдуулалт илүү их өөрчлөгдөж, орон нутгийн үйлдвэрлэгчдэд нөхөж барашгүй гарз учирна  гэж таамаглал дэвшүүлж байв. Эцсийн дүнд энэ нь бүхий л эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж байв. Үүнтэй бүгд санал нийлэхгүй. Эдийн засагч Василий Солодков  оросын бараа таваарт импортын барааны өмнө илүү давуу тал бий гэж үзэж байна.

«Энэ нь импортонд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, манай үнэ АНУ-тай харьцуулахад 3 дахин,  Баруун Европтой харьцуулахад 2 дахин  илүү юм. 2011 оны дүнгээр төсвийн хомсдол  нэгээс бага хувьтай байна.  Гэтэл  ЕХ-ны тэргүүлэх орнууд болох Франц, Германтай харьцуулбал,  нэг дахин илүү» гэж Василий Солодков хэллээ.

Гэхдээ Европын байдал Оросын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч  болж мэдэх юм.  НҮБ-ын   сүүлийн тоо баримтаар евро бүсийн зээлийн хямрал нь “дэлхийн орнуудын ДНБ-ний цусыг  багадуулж ” мэдэх бөгөөд энэ нь оросын үзүүлэлтэд нөлөөлөх нь дамжиггүй юм.