Орос улсын ерөнхий сайд,  “Нэгдсэн Орос улс” намын тэргүүн Владимир Путин  ОХУ-ын Сонгуулийн төв комисст ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр бичиг баримтаа өгөв. Үүний тулд тэр  СТК-д өөрийн биеэр хүрэлцэн иржээ. В. Путин 11-р сарын 27-нд Москва хотноо болж өнгөрсөн “Нэгдсэн Орос улс” намын их хурлаас ерөнхийлөгчид нэр дэвшисэн юм. Төлөөлөгчид түүнийг бүрэн дүүрэн дэмжисэн юм. Үүний өмнө  СТК Оросын ерөнхийлөгчийн албан тушаалд   нэр дэвшигхээр  таван хүн  мэдэгдлээ ирүүлээд байв.  Тэд бүгд бие даан нэр дэвшигчид юм. Орос улсад ерөнхийлөгчийн сонгууль 3-р  сарын 4-нд явагдана.