Сирийн хилчид сири-түркийн хилээр нууцаар   тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг завдсан 35 алан хядагчдаас сэргийлж чаджээ.  Энэ тухай Сири улсын мэдээлийн САНА  агентлаг уламжилжээ. ХМХ-ийн мэдээлснээр хилчид болон зэвсэглэсэн бүлэгмийн дунд буудалцаан  болсны улмаас алан хядагчид түркийн нутаг руу буцжээ. Тус улсын эмх замбараагүй байдалтай тэмцэх асуудлаар Дамаск болон сирийн сөрөг хүчнийхнийг дэмжидэг Анкарагийн хооронд энэ жил харилцаа харьцангүй муудсан юм. Өрнөдийнхөн  болон Арабын орнуудын Лигийн нэгэн  адил Түрк  улс нь  энгийн жагсагчдын эсрэг ажиллагааг буруутган Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг буруушааж, түүнийг огцрохыг шаардасан юм. Үүний хариуд Дамаск “тус улсын  нутаг дээр гадаадынхны дэмжлэгтэй  зэвсэглэсэн бүлэглэлүүд байна “гэж үзэж байгаа юм.