Москвагийн "Триумфальная" талбай болон Санкт-Петербургийн Зочдын өргөөний дэргэд өчигдөр сөрөг хүчний зөвшөөрөлгүй эсэргүүцлийн ажиллагаа болж 500 хүн баривчлагдлаа. ОУ-д болсон парламентын сонгуулийн дараах зөвшөөрөлгүй эсэргүүцлийн ажиллагаанд гол төлөв үндэсэрхэг үзэлтэй байгууллагуудын төлөөлөгчид болон хэт үзэлтэй сөрөг хүчнийхний талынхан оролцсон гэж ОХУ-ын ДХЯ-наас мэдээллээ. Тэд цагдаагийнхныг  шар айрагны шилээр чулуудаж байсан байна. Оросын эрх баригч "Нэгдсэн ОУ" намыг дэмжсэн залуучуудын хөдөлгөөнийхэн мягмар гаригт бас жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Төрийн Думын сонгуульд ялалт байгуулсных нь төлөө тус намд тэд баяр хүргэсэн байна. Энэ ажиллагаа "жинхэнэ цэвэр ялалт" гэсэн уриан дор болжээ. "Нэгдсэн ОУ" нам сонгуульд урьдчилсан дүнгээр 49,5%"ийн санал авсан гэж урьд нь мэдээлсэн байсан юм.