Орос улсын ерөнхий сайд Владимир Путин ерөнхийлөгчид нэр дэвшигчид  бүртгүүлэхээр бичиг баримтаа өглөө. Төрийн тэргүүний сонгууль 3-р сарын 4-нд болох юм. Энэхүү өндөр албан тушаалд сонсгогдсон хэнийг ч ерөнхийлөгчийн амаргүй алба хүлээж байгаа гэж шинжээчид үзэж байна.

Орос улсад парламентын сонгууль 12-р сарын 4-нд явагдсан бөгөөд “Нэгдсэн Орос” намын ард түмний дэмжлэг буурсныг харуулсан юм. Гэхдээ энэ  бол хямралын үеийн эрх баригч намын хувьд хэвийн үзэгдэл юм гэж ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үзэж байна. Хямралын үед  Европын бараг  бүх намууд  рейтингийнхээ 80 % алдаад байгаа үед “Нэгдсэн Орос” нам парламентын дийлэнхи олноо хадгалж чадсан юм.

Тус намын тэргүүн Владимир Путинд удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдох боломжийн тухай түгших шалтаг байхгүй юм. Тэр тусмаа, Песковын үзэж буйгаар, намын нэр хүнд болон Путины нэр алдар  үүнд огт хамаагүй бөгөөд одоогийн ерөнхий сайд нь бие даасан улс төрч гэдгээ харуулж буй явдал юм. Нөгөөтэйгүүр, хүмүүс “хоёр номерын хувилбараас”  шинэчлэлийг хүлээж байна гэж Песков таамаглаж байна.

Оросын нийгэм өнөөдөр эрх баригчдаас ер бусын шийдвэрийг хүлээж байна гэх Песковын үзэж байгаатай улс-төр судлаач Александр Шмелёв санал нэгтэй байна. «Учир юунд байна вэ? гэвэл одоо  нийгэм бүхэлдээ урьд тогтсон зүйлээсээ зайлсхийж байна. Үүнийг эрх баригчид   адилхан мэдэрч, нийгэмд ямар нэгэн  шинэ зүйл санал болгох ёстой юм. Миний бодлоор  орчин үеийн оросын улс-төрийн бүхий л асуудал  эрх баригчид үлдсэн хэдэн сард гадаад төрхөө  өөрчилж, шинэ  ер бусын шийдвэрүүдийг гаргаж чадах болов уу гэдэгт байгаа юм» гэж Александр Шмелёв хэллээ.  

2000 онд Владимир Путиныг  Оросын анхны ерөнхийлөгч Борис Ельцин залгамж халаагаа болгож  Төрийн дээд албан тушаалд томилсон юм. Ельцины үеийн залгамж халаа - шинэ удирдагчид удирдлагын гэмтсэн системтэй, отог омгийн, олигархийн болон дотоод мөргөлдөөнтэй, Чечений дайнтай, гэмт хэрэгтэй, олон улсын тавцан дээр нэр хүнд үгүй тийм л улс орон ирсэн юм. 

В.Путин хамгийн түрүүнд төвийг сахисан хатуу бодлого явуулж, эрх баригчдын эгц шулуун  бодлогыг бэхжүүлсэн юм.  Түүнчлэн Путин төрийн тэргүүнээр  хоёр удаа сонгогдох хугацаандаа /2000-2008/ хийсэн  эерэг  үр дүнгүүдийн дунд удирдлагын системийг бэхжүүлэхээс гадна Орос улсын нийгэм-улс төрийн тогтвортой байдлыг болон эдийн засгийн бэхжилтийг хийсэн нь эрхгүй  сануулдаг юм.

Мэдээж хэрэг, сөрөг талууд бий л дээ.  Өрнөдийнхний ам хамхилгүй байнга ярьдгаар, тус улсад иргэний эрх, эрх чөлөө, ардчилсан инститүцүүдэд шахалт үзүүлдэг аж. Владимир Путины хэлснээр,  эдгээр мэдэгдэлүүд нь Орос улсын  “өрнөдийнхний улс төрчдийн үздэгээр барууны”        хүчнийхнийг дэмжихэд чиглэгдсэн аж. Тэдний хамгийн гол зорилго нь Орос улсыг    ардчилалтай огт хамаагүй, хүний эрхээс хол, зэвсэг хорогдуулахаас болон ПДХС-ээс ангид асуудлуудад дуулгавартай болгох зорилготой юм.

Оросын  ерөнхийлөгчийн шинэ хугацаа төрийн тэргүүний өмнө хүнд асуудлуудыг тавьж байна.  Маш их олон тооны асуудлуудыг шийдэх ёстой, тэдгээрийг зүгээр нэг “нөөшилж” болохгүй юм гэж Үндэсний стратегийн институтын шинжээч Павел Святенков цохон тэмдэглээд «Хамгийн гол асуудал бол улс орны эдийн засгийн шинэчлэл юм. Тус улсын экспортын түүхий эдийг  эдийн засгийн хараат байдлаас гаргах асуудлыг  Владимир Путин хараахан шийдэж чадаагүй байна.  Түүхий эдийн гажилт  нь улсад   үр  ашиг бага авчирч байна.  Хоёрдугаарт, улиг домог болсон  авилгатай тэмцэх . Гуравдугаарт, арми, эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмжийн системд шинэчлэл хийх шаардлагатай байна.Иймээс  Путиныг амаргүй, чухал асуудлууд хүлээж байна. Ингэхлээр  тэр нефть, хийн өндөр өртөгт найдаж  байдлыг “нөөшилж”  хэрхэвч болохгүй юм» гэлээ. 

Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын ярьснаар, Владимир Путинд байдлыг сайжруулах дотоод нөөц  болон Оросын дийлэнхи иргэдийн дэмжлэг байгаа нь түүнд хүчтэй дэмжлэг болох юм.