Изриалийн ГХЯ-ны дэд тэргүүн  Авигдор Либерман энэ долоо   хоногт Орос улсад айлчилна.  Либерман нь Вильнюсд болж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанаас Москва руу пүрэв гаригт мордоно. Энд тэр орос-израилийн засгийн газар хоорондын худалдаа-хамтын ажиллагааны комиссийн хуралдаанд оролцох юм. Энэ тухай мягмар гаригт “Джерузалем пост” сонин уламжилжээ. Оросын талаас засгийн газрын комиссийн даргаар ЗГ-ын тэргүүн дэд шадар сайд  Виктор Зубков ажилладаг юм.Сонины нийтэлснээр, Вильнюсийн Европын аюулгүй байдал, хамтын  ажиллагааны хуралдааны үеэр Либерман Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой  уулзах юм. Израилийн сайд энэ уулзалт дээр оросын эргийн хамгааллын “Бастион” цогцолбортой далавчит “Яхонт” пуужингийн нийлүүлэлтийн талаар  асуудал тавих бодолтой байна гэж сонинд  тэмдэглэжээ.“Джерузалем пост” нийтлэлдээ, үүний өмнө израилийн тал  хэрвээ дээрх цогцолборууд  Сирид очих юм бол, тэд нь ираны “Хезболла” радикал бүлэглэлүүдийн гарт  орж мэдэх юм  гэж түгшиж байсан юм.