Хятадын цагдаа хүүхдийн наймаанд  сэжиглэгдсэн 600 этгээдийг баривчлаад байна. Энэ тухай Рейтер агентлаг мэдээлжээ. Тусгай ажиллагааны үр дүнд хуулийнхан 180 хүүхдийг чөлөөлжээ, тэдний дунд нялх хүүхэд хүртэлд байсан аж. Тэд 6 сарын өмнө барьцаанд оржээ. Хятад улсад 1979 оноос нэг гэр бүл нэг хүүхэдтэй байх хууль гарсан юм. Энэхүү хуулийг зөрчсөн эцэг, эх  улсдаа томоохон татвар төлөх ёстой юм. Татвар нь хятадаын ихэнхи иргэдийн жилийн орлогыг хэд дахин давсан байдаг аж. Гэмт хэрэгтнүүд  үүнийг далимдуулан хаягдсан хүүхдүүдийг гадаадын иргэдэд  үрчлүүлдэг байна.