Арабын орнуудын лигийн/АОЛ/ тэргүүн Набиль аль-Араби Каирт бүс нутгийн нийгэмлэгүүдийн ГХЯ ны тэргүүн нарын  шуурхай  хуралдааныг зарлав. Дамаскийг хөндлөнгийн ажиглагчдыг хүлээж авах зөвшөөрөл өгсний дараа оролцогчид Сирийн мөргөлдөөнийг  тогтворжуулахыг цаашид хэрхэн зохицуулах талаар хэлэлцэнэ. Саяхан Аль Араби мэдэгдэлдээ: Сири улс   АОЛ ийн Сирийг   хямралаас  гаргах  төлөвлөгөөг тодорхой нөхцөлүүд дээр  хүлээн авах нь тус улсын эсрэг хориг арга хэмжээг автоматаар зогсоохгуй юм гэжээ. Түүний ярьснаар, Сирийн эсрэг худалдаа-эдийн засгийн хязгаарлалтууд хүчин төгөлдөр болоод байгаа аж. Түүнийг зөвхөн АОЛ ийн холбогдох шийдвэрээр  цуцлах юм. Өнгөрсөн даваа гаригт СИрийн ГХЯ ны мэдэгдэлд тус улс арабын 500 ажиглагч хүлээн авахад бэлэн гэжээ. Тэд тус улсад болж байгаа үйл явдалд хөндөлөнгийн хяналт тогтоохын зэрэгцээ  Доход нэг сарын өмнө баталсан   АОЛ-ийн хямралаас гаргах  “замын зургийн”  хэрэгжилтийг хянах аж. Нөгөөтэйгүүр, АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Женевт сирийн сөрөг хүчний бүлгийн төлөөлөгчидтэй уулзжээ.  Түүний ярьснаар, ардчилалд шилжих нь хуулийг дээдлэн, иргэдэд суурь эрхийг нь баталгааг хангах аж. СИрийн ХМХ үүдийн тус улсын армийн зэргэлдээ орнуудын алан хядагчдын хоорондын тэмцлийг үргэлжлүүлэн нийтэлсээр байна. Тус улсын Хойд хэсгийн Түрктэй залгаа хилийн  орчмын Идлиб тосгонд болон Сирийн төв Хомс, Хамад   байдал хүнд    байна.