Оросын Хойд флотын “Адмирал Кузнецов” хэрэх онгоц өнөөдөр Газрын-Дундад тэнгис рүү  хоёр сарын аялалд гарлаа. Тэнд оросын хөлөг онгоц олон улсын сургуулилтанд оролцох бөгөөд Сирийн тартус боомтын оросын баазад очно.  Энэ тухай “Интерфакс"-д  Оросын БХЯ-ны өндөр албан тушаалын эх сурвалж уламжилжээ. Хэрэх онгоцыг завьны эсрэг “Адмирал Чабаненко” онгоц дагалдан явна. Сирийн Тартус боомтод  оросын усан онгоцны  техникийн хангамжийн цэг байдаг юм. Хойд флотын усан онгоцнуудын аялал болон Тартус боомтод буух нь сирийн байдлаас өмнө төлөвлөгдсөн байсан юм. Иймээс тэрхүү шийдвэрийг цуцлаагүй юм. Түүнчлэн, гол арга хэмжээнүүд нь сирийн нутаг дэвсгэрийн усанд болох аж. Сири улс руу аялахын өмнө орсоын далайчид Атлантын далайд болон Газрын-Дундад тэнгисийн  сургуулилтанд оролцох юм гэж агентлагт ярилцагч уламжилжээ.  Тартуст очсныхоо дараа түлш, хүнс, усаа дүүргээд, усан  онгоцнууд гэрийн зүг хөлгийн жолоо барина. Ямар нэгэн зорилго багийн өмнө байхгуй аж. Онгоцны бүхээгт байх ёстой зэвсэг болон багийн бие бүрэлдэхүүн байх юм.  Цэргийн онгоцнууд эрэг дээр гарах болон сирийн далайчидтай ямар нэгэн арга хэмжээ зохиох төлөвлөгөө үгүй  гэж Оросын БХЯ-ны төлөөлөгч хэлэв.