Афганистаны нийслэл Кабул дахь шиитын бунхад дэлбэрэлт гарсны улмаас 54 хүн нас барж, 150 гаруй хүн шархаджээ.  Цагдаагийн газрын урьдчилсан мэдээгээр бөмбөгийг  нэгэн амиа золиослогч ажиллагаанд оруулжээ. Шиитын хүндлэн шүтдэг имам Хусейны гэгээн дурсгалыг  дурсах Ашура эмгэнэлийн үеэр уг дэлбэрэлт болжээ.  Дэлбэрэлт болох үед бунханд хэдэн зуун хүн байсан юм.Афганистаны хойд хэсгийн Мазари-Шарифд бас нэгэн дэлбэрэлт болжээ. Энэ тухай Рейтер мэдээнд, бунханы дэргэд үлдээсэн унадаг дугуйнд   бөмбөгийг бэхэлсэн байсан гэжээ.  Тэнд дөрвөн хүн амь алдаж, дор хаяж хоёр хүн шархадсан байна.

Гэрэл зураг