Орос улс ПДХС-ийн салбарт чадавхитай заналхийлэлд хариу өгөхийн тулд түүнтэй эн тэнцүү арга хэмжээ авах шаардлагатай. Ийм мэдэгдэлийг Орос улсын  Зэвсгэт хүчний Ерөнхий штабын дарга Николай Макаров өнөөдөр  Москвад болсон Польшийн төлөөлөгчидтэй хийсэн яриа, хэлэлцээний  үеэр цохон тэмдэглэв. Тэрээр Польш улс нь өөрийн нутаг дэвсгэр дээр америкийн пуужингийн довтолгооны эсрэг “Патриот” системийн  “Стандарт” пуужин байрлуулж буйг тэмдэглэв.  АНУ-ын дэлхийн ПДХ системийн хүрээний цэргийн объектууд нь  Румын,Түрк улсуудад байрлах болно.  Үүнтэй холбогдуулан Макаров  Европд байрлуулах ПДХС-ийн хариуд ОХУ цогцолбор арга хэмжээ авна гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевын хийсэн  мэдэгдэлийг сануулав.