Орос улс Сирид урьд өмнө хийсэн гэрээнийхээ дагуу   зэвсэг нийлүүлэлтээ таслаагүй, яагаад гэвэл  тус улсад зэвсэг нийлүүлэхэд хязгаарлаагүй. Энэ тухай Холбооны улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны дэд тэргүүн Вячеслав Дзиркалн  мэдэгдэлдээ дурьджээ.

Ойрхи-Дорнодын орнуудад нөхцөл  байдал өрнөхтэй холбогдуулан      шинжээчид Орос, Сирийн цэрэг-техникийн  ирээдүйн хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхдөө маш болгоомжилж байна. Дашрамд хэлэхэд Сири улс нь бүс нутгийн   оросын томоохон импортлогч юм. ЗСБНХУ бутарсаны дараа  хоёр улсын цэрэг –техникийн хэлхээ харилцаа  нэг тасарсан юм. Гэхдээ 1996 оноос  харилцаа идэвхижин, хоёр тал  хөрвөдөг валютаар  тооцоо хийх гэрээнд гарын үсэг зуржээ. Тэр үеэс харилцаа улам бүр бэхжиж ирсэн юм.

Сирийн нилээд томоохон захиалгуудад  24 ширхэг  МиГ-29М2 сөнөөгч онгоцноос  бүрдсэн бүхэл бүтэн хороо нийлүүлэх болсныг тэмдэглэх нь зүйтэй юм.  Гэхдээ тэр нь хэрэгжиж эхлээгүй бөгөөд 2012-2013 онуудад нийлүүлэлт эхлэнэ.

Харин хэрэгжсэн захиалгуудын хувьд юуны өмнө Сирийн эргийн хамгаалалтын усан онгоцны эсрэг хэтавианы “Бастион” цогцолборыг  хэт авианы “Яхонт” пуужингийн хамт нийлүүлсэнийг нэрлэж болох юм. Ингэхдээ ямар нэгэн олон улсын хязгаарлалт зөрчигдсөн гэж буруушаах нь тухайн зүйлд  ерөөс хамааралгүй юм гэж Константин Макаренко ярьж байна.

«Пуужингийн цогцолбор нийлүүлэхэд тавигдадаг  үндсэн хязгаарлалт байдаг юм. Энэ нь алсын пуужингийн тавихад хамааралтай. Пуужингийн технологийг хянах дэглэмийн дагуу 300 километрээс илүү холын зайны пуужингийн цогцолборыг нийлүүлэхэд хориглодог.“Бастион” цогцолбор бол 280 км зай  онох боломжтой,  энэ  утгаараа бид олон улсын ямар нэгэн хязгаарлалтанд орохгүй» гэж Константин Макаренко хэллээ.

Сири улсад “Корнет”, “Метис” танкийн эсрэг пуужингуудыг  нийлүүлж байсан юм. Тэдгээрийн дунд  36 нэгж “Панцирь С” их бууны пуужингийн цогцолбор   болон   МиГ -29 онгоц байсан юм.

Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Сири улсад зэвсэг нийлүүлэхийг хорих  тухай саналын эсрэг үг хэлж, Ливид засгийн газрын армид зэвсэг нийлүүлэхэд хориг арга хэмжээ авч байсан, Ливийн гашуун туршлагыг тооцон үзэхийг уриалсан юм. Шинжээчдийн   үзэж байгаагаар орос-сирийн цэрэг-техникийн хамтын ажиллагааны ирээдүйг таамагалахад одоогоор хүндхэн  байгаа аж. Гэсэн ч Орос улс өөр хэний ч хүлээгээгүй,   өөрийн  хүлээсэн  үүргээ биелүүлж байна.