НҮБ- ын  тогтоолыг улс орны дотоод хэрэгт оролцон, нэг талыг дэмжих болон хүч хэрэглэхээр ашиглаж болзошгүйд Орос улс түгшиж байна. Энэ тухай Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Вильнюсд болсон   Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Зөвлөлийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Янз бүрийн хямралын үед хоёрдмол стандартыг хэрэглэх нь хэрэг дээрээ тааж барашгүй үр дагаварт хүргэж болно гэжэ тэр хэлжээ. Түүний ярьснаар, эрхийг дээдлэн хүндэтгэх зарчмаас зайлсхийх нь ямарч дүр эсгэсэн байлаа ч,  олон улсын бүхий л систем тогтож  буй  дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын суурийг ганхуулах нь зайлшгүй юм.