Иракийн  ГХЯ-ны тэргүүн асан Тарик Азизийг 2012 онд америкийн цэргүүд тус улсаас гарч явахад түүнийг  цаазлах аж. Энэ тухай иракийн ерөнхий сайдын зөвлөх Саад Юсеф аль-Мутталиби Си-Эн-Эн  америкийн телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа дурьджээ.  Азизагийн өмгөлөгч  ийм мэдэгдэлд гайхширснаа илэрхийлэв гэж телевизийн суваг тэмдэглэв.  Түүний хэлснээр, иракийн засгийн газрын цаазын тухай шийдвэр нь  “улс орныг цүнхэл рүү түлхэж байна” гэжээ. Тарик Азиз 2003 оны 4-р сард  америкийн цэргүүдэд Иракад дайран орж тус улсын тэргүүн асан  Саддам Хусейн  огцорох үед, тэр америкийн цэргүүдэд олзлогдсон юм.  Иракийн ГХЯ-ны тэргүүн асанг Саддам Хусейний засгийн үед шашны намуудыг устгасан гэж буруутгаж, түүнд   2010 оны 10-р сард цаазын ял сонсгоод байгаа юм.