Улс төрийн талаар нэлээд боловсронгуй болгож түүний дотор  Орос улстай стратегийн чухал харилцааг хөгжүүлж, Турк улсыг Европын холбоонд элсүүлэх замаар евро бүсийг хямралт байдлаас гаргаж болно гэж одоо Nord Stream AG орос-европын хийн консорциумын ажиглагчдын зөвлөлийг тэргүүлж буй  ХБНГУ-ын канцлер асан Герхард Шрёдер германы Die Welt сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Герхард Шрёдер Орос Германи, Орос ЕХ-ны хоорондын стратегийн харилцан ашигтай харилцааг төлөвшүүлэхийн төлөө хатуу тууштай тэмцэж ирсэн юм. ЕХ эрчим хүчний талаар Орос улсаас хэт шалтгаална гэж сүрдүүлж буй европын хэд хэдэн улс төрч  Шрёдерийг эрс шүүмжлэсээр байсан ч тэрээр байр сууриа өөрчлөхгүй байна. Европ Орос улстай нягт хамтран ажиллавал хөгжил нь  зайлшгүй угтвар нөхцөлтэй болно гэдэгт тэрээр итгэж байна. Тэгсэн цагт ЕХ Хятадын тэргүүлж буй Ази болон хямралаас хойш аажмаар сэргэн босч байгаа АНУ-тай өрсөлдөж чадна хэмээн Шрёдер үзэж байна.

Гэвч ЕХ юуны түрүүнд эдийн засгийн бодлогоо уялдуулан зохицуулах ёстой гэж Европын хүрээлэнгийн шинжээч Юрий Борко үзэж байна. «Эдүгээ Европын зөвлөл, Евро бүсийн зөвлөл байсан ч валютын бодлогыг бодоход эдийн засгийн бодлогоо уялдуулан зохицуулаагүй байна. Иймээс улс орнууд тухайлбал Грек, Испани, Итали  улсууд  төсвийн сахилга батыг зөрчсөн. Энэ нь бүх евро бүст хохирол учруулах уршигтай болсон. Европын комисс, Евро бүсийн зөвлөлийн эрх мэдлийг өргөжүүлэх асуудал тулгарсан» гэж Юрий Борко хэллээ.

Харин Орос улстай цаашид нэгдэж, Турк улсыг ЕХ-д элсүүлэх нь эргэлзээтэй гэж Юрий Борко цааш нь хэлээд «Энэ нь эдийн засгийн нийтийн орон зай, чөлөөт худалдааны бүс, үйлчилгээ, капиталын чөлөөт хөдөлгөөнтэй байх болно гэсэн үг. Гэвч бид ч, тэд ч үүнд бэлэн бус байна. 2003 онд ийн санал дэвшүүлсэн билээ. Цаашид гадаад бодлого,аюулгүй байдлын нийтийн орон зай бий болно хэмэн үзсэн. Эдгээр саналыг хэрэжүүлэх яагаа ч үгүй. Нийтийн хүчирхэг бодлого ЕХ-д алга. ЕХ зөвхөн эв санааны нэгдэлтэй зарим нэг арга хэмжээ авч, нийтийн гадаад, аюулгүй байдлын бодлого явуулахгүй байна» гэв.

Герхард Шрёдер ЕХ-ны гишүүн орнуудын засгийн газруудыг байн байн шүүмжилж байна. Тэдгээрийг зах зээл, биржийн дамын худалдаачид болон шар хэвлэлийнхэн «барьцаанд» авсан гэж тэрээр үзэж байна. Үнэн чанартаа ХХ зууны геополитикийн томоохон төслийг заавал хэвээр хадгалж нэгдсэн Европыг удирдах системийг шинэтгэхийг ХБНГУ-ын хуучин канцлер уриалж байна. Орос,  Энэтхэг, Бразили, Хятад зэрэг улс улам их жинтэй болж байгаа учир олон улсын бодлогын систем Европт ашигтай бусаар өөрчлөгдөж байгааг тэрээр хүлээн зөвшөөрчээ.

Энэ агуулгаар Орос улс европын орнуудын оршин суугчдын аж байдлыг сайжруулах, шинэ орон тоог бий болгоход нөлөөлөх эрчим хүчний салбарын найдвартай түнш болсон юм. Ийм хамтын ажиллагаа Европ тивийн тогтвортой аюулгүй байдлыг хангаж мэднэ.