Ням гаригт явагдсан Оросын Улсын думын сонгууль олон улсын стандарт ба ОХУ-ын сонгуулийн хууль тогтоомжид нийцсэн гэж олон улсын ажиглагчид үнэлэв. Гол төлөв техникийн шинжтэй зөрчил гарсан хийгээд тэдгээр санал хураалтын үр дүнд нөлөөлөөгүйг шинжээчид тэмдэглэв.

Приморийн хязгаарын төв Владивосток хотноо санал хураахад олгосон  байр зай муутай байсан учраас сонгогчид ямар сонголт хийснээ арга буюу үзүүлж байв. Сибирийн Омск хотын нэгэн сонгуулийн хэсэгт улс төрийн намуудын зурагт хуудасууд хананд өлгөөстэй байсан хийгээд тэдгээрийг бүр бямба гаригт  авах ёстой байв. Олон улсын ажиглагчид  өөр зөрчлийг бүртгэж, ОХУ-ын Сонгуулийн төв комисст шилжүүллээ. Гэвч эдгээр ноцтой бус зөрчил сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүйг шинжээчид тэмдэглэв.

Олон улсын ажиглагчид үүргээ тун хариуцлагатай биелүүлсэн гэж Латвийн «Улс төрийн санаачилга» засгийн газрын бус байгууллагын дарга Сергей Благовещенский тэмдэглээд «Би Ярославль хот ба Ярославль мужид ажиглагчаар очлоо. Сонгогч  биеэ дааж гаднын шахалтгүйгээр сонголт хийж, иргэний үүргээ биелүүлж чадах эсэхийг сонирхлоо. Сонгууль нэлээд ардчилсан шинж чанартай байсан. Сонгууль эхлэхээс нэг өдрийн өмнө бид намуудын сонгуулийн өмнөх штабуудад очиж, төлөөлөгчидтэй нь уулзаж ярилцсан. Нэр, хаягаа тэдэнд өгсөн. Нэг ч зөрчил гараагүй. Бидэнд хэн ч утасдаагүй» гэв.

 Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын оросын сонгуулийн үйл явцыг шүүмжилж дадсан Ардчилсан байгууллага, хүний эрхийн товчоо сонгуулийн бэлтгэлд сэтгэл дундуур байна. Зарим намыг бүртгэхээс татгалзсан учир өрсөлдөөний хүрээ багассан гэж товчооны гишүүд үзсэн байна. Харин телевизийн санал шүүмжлэлд бүгд адил тэгш эрхтэй оролцсон нь нааштай тал гэж тэд тэмдэглэв.

Санал хураалтын үйл явцын тухайд гэвэл сайн зохион байгууллалттай өө сэвгүй явагдсан гэж Ардчилсан байгууллага, хүний эрхийн товчооны төлөөлөгч Хайди Тальявини тэмдэглээд «Сонгуулийг сайн бэлдэж,сайн зохион байгуулсаныг юуны түрүүнд тэмдэглэмээр байна. Оросын хэр хэмжээг харгазвал энэ нь амаргүй зорилт юм. Гэвч сонгууль бол нэг өдрийн үйл явдал биш. Төр, янз бүрийн байгууллага болон сонгогчид мөн үйл явцад оролцдог. Ганц өдрийн байдлаар сонгуулийг үнэлж бүрэн төгс дүгнэлт хийж болохгүй» гэв

Европын аюулгщй байдлал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан байгууллага, хүний эрхийн товчоо сонгуулийн явцыг ажигласан бүрэн тайлангаа 6 долоо хоногийн дараа танилцуулна. Гэвч ноцтой зөрчил санал хураалтын явцад гараагүйг гадаадын ажиглагчид одоо ч тэмдэглэж байна. Ийн мониторинг хийсэн нөхцөлд сонгуулийн үр дүнг гуйвуулах аргагүй гэж Германы олон улсын бодлого, аюулгүй байдлын хүрээлэнгийн ШУ, улс төрийн сангийн профессор Эберхард Шнайдер хэлээд «Сонгуулийн явцыг удаа дараа ажиглаад байна. Сонгуулийн өдөр гуйвуулахад хэцүү. Юу гэвэл санал тоолох үеэр бүх ажиглагч эргэн тойронд байдаг. Тэд протоколын хуулбарыг авна. Сонгуулийн янз бүрийн хэсэт хэд хэдэн ажиглагч байвал янз бүрийн протокол авч өөрөө тоолож чадна» гэв.

Сонгуулийн төв комиссын урьдчилсан мэдээ баримтуудаас  харахад «Нэгдсэн ОУ» нам сонгогчдын бараг 50 хувийн санал авчээ. Тус нам доод танхимын 450 мандатын 238-ыг авна. Бараг 20 хувийн санал авсан ОХУ-ын КН хоёрт орж, 92 мандаттай болсон. Мөн «Шударга Орос» сонгогчдын 13 хувийн  санал авч 64 суудалтай боллоо. Либерал-ардчилсан нам 56 мандаттай байна. «Яблоко»,» «Зөв үйл хэрэг», «Оросын эх орончид» зэрэг гурван нам  парламентад сонгогдоход хангалттай тоо хэмжээний санал авч чадсангүй.

ОХУ-ын Сонгуулийн тев комисс сонгуулийн бурэн төгс үр дүн 12-р сарын 19-ээс наана гаргана. Оросын Улсын думын шинэ бүрэлдэхүүнийг энэ оныг дуустал бүрдүүлэх юм.