Оросын нийслэлийн  хуучин дүүргүүдийн нэгэн  орон сууцны хорооллын дунд: монгол, хасаг гэрүүд   болон  нүүдэлчдийн бусад хотхоннуудыг дэлгэн харуулжээ.Харин тэдгээрийн дунд тэрэгнүүд, ариун онгод, чулуун хөшөө болон суврагууд байрлуулжээ. Энэ бүгд бол Москва хотын  № 1321 дугаар  дунд сургуулийн дэргэдэх  Нүүдэлчин ардуудын соёлын музейд байдаг юм.  Хамгийн анхны үзмэр монголын нүүдэлчдийн тухай үзмэрүүд байсан бөгөөд, музей 8 жилийн өмнө байгуулагдсан гэж музейн захирал, газар зүйн багш Константин Куксин ярьж байна. Түүний санаачилгаар  энэхүү музей байгуулагджээ.

«2002 онд би Байгал нуураас Хятадын Шар тэнгис хүртэл зохион байгуулсан  дугуйн уралдаанд оролцсон юм гэж Константин Куксин ярьж байна. Бидний аяллын ихэнхи хэсэг Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн юм. Энэ оронд биднийг халуун дотно, хамгийн хүндтэй зочны хэмжээнд хүлээн авч байлаа. Бид гэрт хонож, монгол ардын уртын дуу сонсож, байгалийн сайхныг бишрэн явж байсан юм. Тэр үед надад  энэ тухайгаа сурагчиддаа ярьж өгөх бодол төрсөн юм. Ингэж музей байгуулах миний анхны санаа төрсөн юм. Тэгээд зүгээр ч нэг музей биш, харин нүүдэлчин ардуудын соёлын тухай музей. Удалгүй тэгээд  анхны музей болох “Монголын нүүдэлчид” музейгээ нээсэн юм» гэж Константин Куксин хэллээ.

Константин Куксин анхны удаа Монгол  явж ирээд жижиг  гэр авчиржээ. Түүнд малчин Дэлгэрсайхан гэрийг бэлэглэжээ. Гэрийг сургуулийн гадаа барьж, дотор нь үзмэрүүдийг дэлгэжээ. Түүний дараа хоёрдахь  таван ханатай гэртэй болов. Гэрийн ханыг үдэж, гэрийн модыг монгол хээ угалзаар чимжээ. Бүрэн тавилгатай монгол гэр болжээ. Энд ирсэн хэн бүхэнд гэрийн эзэд түр зуур гарсан юм шиг сэтгэгдэл төрнө. Эдгээр үзмэрүүдийг гараар барьж үзэж бас болно.  Түүнчлэн, монголын  нүүдэлчдийн соёлтой танилцах зуураа морь унаж үзэж болох аж.  Музейд хоёр морь  байдаг.  Энд бас нум сум харваж, монгол үндэсний хувцас өмсөж, монголын дуу хуур сонсож болно.

Анхны үзмэрүүдийг байгуулсны дараа төдийлөн удалгүй Константин Куксин бодол нэгтнүүдтэй болж, тэд бусад нүүдэлчин ардуудын соёл судлах экспедицүүдийг зохион байгуулснаар одоо  тус музейд нэмж олон сайхан үзмэрүүд тавигджээ.

 «Одоо манай музейд нүүдэлчдийн янз бүрийн арван долоон  төрлийн гэрүүдэд  10 үзэсгэлэн   дэлгэн тавьсан. Тэдгээр нь 21 зуунд нүүдлийн амьдрал эрхэлдэг ард түмнүүдийн тухай өгүүлнэ.  Монголоос гадна ОХУ-ын монгол угсаатай буриад, халимаг ард түмний соёл болоод Оросын Хойд нутгийн нүүдэлчин  ардуудын соёлын үзмэрүүдийг дэлгэн  тавьсан юм. Түүнээс гадна бид Дундад Азийн нүүдэлчид - киргиз, казахуудын болон Хойд Африкийн туарегууд, бедуинуудын  соёлын тухай үзмэрүүдийг харуулсан юм. Сүүлийн удаа, хоёр жилийн өмнө бид Ливид ажиллаж, ливийн туагеруудын тухай гайхамшигтай цуглуулга хийж, энэ улсад дайн гарахаас өмнө Москвад авчирсан» гэж Константин Куксин ярьж байна. 

Нүүдэлчин ардуудынсоёлын музейд хүн их ирдэг юм. Музей нь их нэртэй. Түүнд очихын тулд хоёр-гурван сарын өмнө захиалга өгөх ёстой. Харин үзмэрүүдтэй танилцахын тулд, та бүхэн манай фото зургийн сурвалжлагыг сонирхоно уу?       

Гэрэл зураг