АНУ-ын баруун-хойд хэсгийн  Аляска мужийн нэгэн оршин суугч  хунгарт унаж тэндээ шар айргаар голоо зогоон  гурав хоножээ.  Америкийн ХМХ-үүдийн мэдээлсэнээр  Клифтон Вайалаг суурин газраас 60 км зайтай явж байхад нь цасан шуурга тавьжээ. Тэр машинаа цасан дороос гаргаж чадахгүй,  гар утас холбоогүй, болсон  учир аяны хөнжилдөө орж, тусламж хүлээж байжээ. Тэр хүн машиныхаа багажнаас нилээд хэдэн шил хөлдүү шар айраг олжээ. Түүгээрээ аврагчдыг иртэл голоо зогоож байжээ.Вайалын төрөл төрөгсөд гадагш явсан байсан тул, түүнийг алга болсных нь маргааш өдрөөс  ажилдаа ирээгүй болохоор нь эрэн сурвалжлах болжээ.