Японы парламентын доод танхим цөмийн энергийг энх тайвны салбарт  Орос улстай хамтран ашиглах тухай хэлэлцээрийг баталлаа. Өнөөдөр хэлэлцээрийг тус улсын дээд танхимд батлуулахаар өргөн барина. Хэлэлцээр нь 2012 оны нэгдүгээр сараас хүчин төгөлөдөр болно. Юуны өмнө энэ нь  Японы АЭС-ын  цөмийн түлшийг Орос улсад  дахин боловсруулж, уран гаргаж,  шинэ түлш үйлдвэрлэх зорилгтой юм.  Хэлэлцээр нь цөмийн эрчим хүчний салбарт  ажиллах хоёр компаний хооронд хамтын ажиллагааны үүд хаалгыг нээх юм. Хэлэлцээр нь автоматаар сунгагдаж, 25 жилийн хугацаатай байх юм.