Олон улсын рейтингийн Sandart and Poors  /S& P/ агентлаг -  евробүсийн рейтинг нь хугацаанаасаа өмнө буурах магадлалтай Франц, Герман, Итали, Испани зэрэг нийт 15 улсыг дахин хэлэлцэх санал орууллаа.”Рейтингийг нь дахин хэлэлцүүлэх шийдвэр нь сүүлийн долоо хоногт еврозоны системийн хүчдэл нэмэгдэж буй нь евробүсийн нийтлэг зээлийн төлөх чадварт  сөгөөр нөлөөлж байна” гэж S&P агентлагийн мэдэгдэлд дурьдасныг мэдээллийн “Интерфакс” уламжлав. Дахин хэлэлцэх 15 орны дунд “ААА” тай зургаан орон бол Франц, Герман, Австр, Финлянд, Нидерланд болон Люксембург юм.  Грекийн рейтинг дахин хэлэлцэхэд орсонгүй, учир нь тус улс хямралын “СС- түвшинд байгаа, харин Кипрыг үүнээс өмнө дахин хэлэлцүүлэгт оруулахаар шийдвэрлэсэн байв. Стандарт энд Пуурс нь евробүсийн орнуудын рейтингийн сөрөг хүчин зүйлүүдийн дотор Европд зээлийн нөхцөл муудаж, европын улстөрчид зээлийн хамралтай тэмцэхэд санал зөрөлдөөнтэй байгаа болон гэрийн аж ахуй, засгийн газрын зээлүүд өсч, 2012 онд  үйлдвэрлэл унаж, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл өсч байна гэж үзэжээ. Стандарт энд Пуурс мэдэгдэлдээ:  энэ долоо хоногт Брюссельд болох ЕХ ны дээд хэмжээний уулзалтын үр  дүнд судалгаа шинжилгээ хийснийхээ дараа   рейтингийн дахин хэлэлцүүлгийг аль болох шуурхай дуусгана гэж  төлөвлөж байгаа гэж дурьджээ.  S& P  дүгнэж байгаагаар Австр, Бельги, Герман, Финлянд, Люксембург болон Нидерланд улсын рейтинг дээд тал нь нэг шатаар буурах магадлалтай, харин Франц улс нь хоёр шатаар буурч магадгүй аж. Европ нөхцөл байдлыг даван туулахад ач тусаа өгөх хямралыг даван туулах шинэ арга хэмжээнүүдийг шуурхайлан бэлдэх үед   S& P  агентлаг ийн шийдвэр гаргасан  тухайгаа нийтдэ зарлав.