Гадаадын тэргүүлэх их дээд сургуулиудын дипломуудыг ямарч нэмэлт ажиллагаагүйгээр ОУ-д хүлээн зөвшөөрүүлэх тухай хуульд ерөнхийлөгч Д.Медведев гарын үсэг зурлаа. Белорусс, Казахстан, Киргиз, Тажикистан улсуудтай тохиролцсон харилцан хүлээн зөвшөөрөх болон дүйцүүлэх тухай олон улсын гэрээний үйлчлэх хүрээнд багтсан байгууллагуудыг энэ хууль нь хамрах ёстой. Гадаадын эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагуудад суралцсан ОУ-ын иргэдийн баримт бичгийг хүлээн зөвшөөрөх ажиллагааг шинэ хууль хялбаршуулна гэж боловсролын хороон дээр тайлбарласан байна. Гадаадын эрдэмтэд болон өндөр мэргэшлийн мэргэжилтнүүдийг ОУ-д ажил олж хийх болон боловсролоо үргэлжлүүлэх боломжийг энэ хууль хөнгөвчилж өгнө.