Парламентын сонгууль үнэн, шудрага болсон гэж ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр мэдэгдлээ. Эрх баригч “Нэгдсэн ОУ” нам их ч биш бага ч биш авах ёстой саналаа л авлаа. Энэ бол үнэн, шудрага, ардчилсан сонгууль байлаа гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэлээ. Төрийн Думын сонгуульд “Нэгдсэн ОУ” намын нэрсийн жагсаалтыг тэргүүлсэн Дмитрий  Медведев, ням гаригт болсон сонгуульд оролцсон намын дүнг “сүүлийн жилүүдэд төр засгийн хийсэн ажлын тусгал” гэж нэрлэсэн байна. “Нэгдсэн ОУ” нам сонгуульд нэр төртэй оролцсон бөгөөд сүүлийн жилүүдийн тус намын хөгжлийн дүнг амжилт бүтээл, алдаа дутагдалтай нь сонгогчид ялгаж салгалаа гэж ерөнхийлөгч хэллээ.