ОХУ-ын Хууль тогтоох байгууллагын сонгууль амжилттай боллоо. Оросууд аль намыг илүүтэй үзэж байгааг харуулсан мэдээлэлийг 3 долоо хоногийн дараа нийтэд мэдээлнэ. Дараагийн улс төрийн улиралд ямар намууд парламентынх болсон гэдгийг СТК- ийн дарга Владимир Чуров өнөөдөр мэдээллээ.

«Зургаа дахь удаагийн Төрийн Думд урьдчилсан байдлаар “Нэгдсэн ОУ” нам 238 мандат авахаар байна. ОХУКН  92 мандат авах ба энэ нь урьд байсан мандатаа бараг хоёр дахин нэмэгдүүллээ гэсэн үг. “Шудрага Орос ” нам 64 мандат авна, урьд нь 38 байсан юм. Харин ЛАН урьд нь 40 суудалтай байсан бол одоо 56 суудалтай болохоор байна гэж Владимир Чуров хэллээ.

Саналын  хуудсын  96%-ийг боловсруулсны дараа энэ мэдээлэлийг тараасан юм. Ямар нэгэн шалтгаанаар хүчингүй болсон саналын хуудсын тоо 1 сая байгаа нь бүх саналын хуудсын 1,5% болж байна гэж В.Чуров тэмдэглэлээ. Энэ нь маш их тоо бөгөөд  “Оросын эх орончид” намын авсан саналаас илүү байгаа юм. Тэгэхдээ ОУ-ын энэ үзүүлэлт европын хэд хэдэн улсуудын үзүүлэлтээс бага байгаа гэж СТК тэмдэглэсэн байна.

СТК-ийн хороо маш их анхаарал хандуулж байсан асуудал бол сонгуулийн үеэр хууль тогтоомжийг зөрчсөн  гомдолын тоо юм. Харин урьд жилүүдээс хамаагүй бага байлаа. Хамгийн сонирхолтой нь энэ удаа гадаадын ажиглагчдын шүүмжлэл бараг сонсогдсонгүй. Франц улсын төлөөлөгч Жак Бойон маш сайн зохион байгуулсан байна гэж тэмдэглээд: «Би 3 сонгуулийн хэсэгт очсон юм. Нэг нь бүр жижигхэн тосгонд байсан. Хаана ч гэсэн ирц маш сайн байсан, хүмүүс маш сонирхолтой байгаа нь харагдаж байсан» гэлээ.

ЕХАББ-ын  Хүний эрхийн болон ардчилсан институцийн хорооны захирал Янез Ленарчич үнэлэлт өгөхдөө болгоомжтой хандаж байгаа боловч ерөнхий сэтгэгдэл нь эерэг байлаа. «Манай 160 ажиглагч байсан ба тэднээс 40 нь ОУ-д байнга ажилладаг юм. Бид Калининградаас Владивосток хүртэл сонгуулийн  хэсгүүд  дээр байлаа. Мэдээлэлийг одоо боловсруулж байна. Сонгуулийн комиссийнхан бидэнтэй хамтран ажиллаж байсан гэдгийг шууд хэлье. Санал хураалт нээлттэй, жирийн горимоор явагдсан гэж Янез Ленарчич хэллээ.

Өнгөрсөн парламентын сонгуульд сонгогчдын 60 гаруй хувь нь саналаа өгөхийг хүссэн байна. Тэдний бараг тэн хагас нь “Нэгдсэн ОУ” намыг дэмжсэн юм. Энэ нь урьдахаа бодвол арай бага, гэхдээ л ОУ-д хамгийн нэр хүндтэй нам хэвээрээ үлдлээ гэж тус улсын ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглээд: «Манай нам сонгуульд нэр төртэй оролцлоо. Өөрийн улс төрийн нөлөөг нэгтгэн оролцож чадлаа. Шинэ Төрийн Думд улс орны улс төрийн хүчний бодит байдлыг тусган харуулж байна. Думын бүтцийн илүү хэцүү бүрэлдхүүнийг тооцож үзэх юм бол зарим нэг асуудлаар эвслийн блокын тохиролцоонд хүрэх шаардлага гарах байх. Энэ бол жирийн үзэгдэл, Энэ бол парламентаризм. Энэ бол ардчилал. Бидний ажил нэгтнүүд, зохих намуудын тэргүүнүүд хамтран ажиллахад бэлэн гэж мэдэгдээд байна. Энэ байдалд би маш их баяртай байна, учир нь манай ардчилал улам бэхжиж байна гэсэн үг» гэж ерөнхийлөгч хэллээ.

“Яблоко”, “Зөв үйл хэрэг”, “Оросын эх орончид” намууд 7%-ийн босгыг даваж чадсангүй. Энэ нь эдгээр намууд улс орны улс төрийн газрын зураг дээрээс алга болно гэсэн үг биш ээ. “Бид тэмцлээ үргэлжлүүлнээ” гэж “Яблоко” намын тэргүүн Григорий Явлинский мэдэгдлээ. Сонгуулийн дүнгийн талаар гомдол мэдүүлнэ гэж тэр нэмж хэллээ.