“Майкрософт” компанийг үндэслэн байгуулагч Билл Гейтс шинэ үеийн атомын реакторыг хамтран бүтээх хэлэлцээрийг Хятадын үндэсний цөмийн нэгдэлтэй хийж байна. “Саут Чайна морнинг пост” сонин өнөөдөр энэ тухай мэдээллээ. Цэвэр уранаар ажиллах чадвартай реакторын тухай ярьж байна. Ийм төхөөрөмжид түлшний шатах процесс нь удаан явагддаг ба арван жилийн турш түлшээр дахин цэнэглэлгүйгээр цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэх боломжоор хангах юм. Энэ реактор нь хэмнэлттэй, бага овортой, хямд үнэтэйгээрээ ялгарч байгаа юм. Одоогийн байдлаар ийм эрчим хүчний төхөөргийг бүтээж чадаагүй байна. Гейтсийн санхүүжүүлдэг “Терра пауэр” компани энэ боловсруулалтыг хийж байна.