Урьдчилсан дүнгээр 50 хүрэхгүй хувийн санал авч байгаа ч гэсэн ОХУ-д эрх барьж байгаа “Нэгдсэн ОУ” нам парламентын суудлын ихэнхийг авлаа. Өнөөдөр СЕХ-ны тэргүүн Владимир Чуровын мэдэгдсэн СТК-ийн мэдээ үүнийг гэрчилж байна. Саналын хуудсын 96%-ийг боловсруулсны дараа “Нэгдсэн ОУ” нам сонгогчдын 49,54%-ийн санал авсан нь тодорхой боллоо. Энэ нам парламентын 450 суудлын 238-ий нь эзлэх боллоо. ОХУК нам 92, зүүний төвийг сахисан “Шудрага Орос” нам 64, ЛА нам 56 суудал тус тус эзлэх болжээ. Чуровын хэлснээр ОХУ-ын парламентын сонгуулийн ирц 60,2% байсан байна. Харин 2007 оны өнгөрсөн сонгуульд ирц 63,8% байжээ. Д.Медведев өнгөрсөн сонгуульд тус нам нэр төртэй оролцлоо гэж хэллээ. Түүний хэлснээр шинэ Думын бүтэц улс орны улс төрийн хүчний хувиарлалтын бодит байдлыг тусган харуулж байна. Төрийн Думын шинэ бүрэлдхүүнд “Нэгдсэн ОУ” нам зарим нэг асуудлаар бусад намуудтай эвслийн хэлэлцээрт хүрэх ёстой гэдгийг Дмитрий Медведев үгүйсгэсэнгүй.      

Гэрэл зураг